8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ

2016-12-08 14:58:00

Өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт МУГТ, боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа мексик тамирчинтай хийх юм. Тодруулбал, түүний Мексикийн боксчин Герман Меразтай хийх тулаан өнөөдөр 19:00 цагт, Монголын цагаар маргааш буюу 12 сарын 9-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ. Эдүгээ 30 настай Мераз 2005 оноос мэргэжлийн боксын рингэд гарч, нийт 95 тулаан хийснээс 55 ялсан “хатуу самар” аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Америкт өнөөдөр болох тулаан манай цагаар маргааш гэдэг чинь юу гэсэн үг вэ.Эсрэгээрээ Америк манайхаас дунджаар 12 цагаар хоцорч явдаг бишүү.
2016/12/09 182.160.3.185
  • Recent
  • Most Read
  • Most Comment