8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт техникийн накаутаар өрсөлдөгчөө буулган авлаа

2016-12-10 14:00:00

Сонирхогчийн боксын  олимп, дэлхийн мөнгөн медальтай МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж эхэлсэн. Манай  тамирчин дөнгөж сая мэргэжлийн боксын рингэн дэх долоо дахь тулаанаа хийж, техникийн накаутаар өрсөлдөгчаа буулгаж авлаа.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Мексикийн боксчин Герман Мераз байлаа. Эдүгээ 30 настай Мераз 2005 оноос мэргэжлийн боксын рингэд гарч, нийт 95 тулаан хийснээс 55 ялсан тамирчин юм.  

Хоёр тамирчин таван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт илүүрхэж, хэд хэдэн удаа өрсөлдөгчөө сөхрүүлсэн. Улмаар тавдугаар үеийг дуусгаад Мексик тамирчин  тулаанаа зогсоохыг хүссэн билээ. Ингэснээр манай тамирчин мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгуулав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment