8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, О.Насанбурмаа нар алтан медаль хүртлээ

2016-12-11 12:26:33

ОХУ-ын Чувашийн Новочебоксарск хотод тус улсын тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд зодоглосон манай 12 эмэгтэйчүүдээс зургаа нь медалийн тавцанд гарав. Тухайлбал 58 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 69 кг-д О.Насанбурмаа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг нар алтан медаль хүртсэн бол 75 кг-д Б.Одончимэг мөнгө, 48 кг-д гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчныг тав, хоёрдугаар байрыг гурав, гуравдугаар байрт орсныг нэг мянган ам.доллараар урамшуулжээ. Тус тэмцээнд Монголын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Е.Батдархан удирдан оролцсон бөгөөд Г.Амархүү шүүгчээр ажилласан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment