8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдо А.Батсуурь дэлхийн армийн аварга боллоо

2016-12-12 11:54:00

Жүдо бөхийн Дэлхийн армийн АШТ Швейцарийн Цюрих хотноо болж Монгол Улсын тамирчин А.Батсуурь дэлхийн аварга цол хүртсэн байна.Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 13 тамирчин эх төлөөлөн оролцож хүч, ур чадвараа сорьсон юм. Цэрэг армийн 37 дахь удаагийн ДАШТ-ий 66 кг-д зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Батсуурь алтан медаль хүртсэн бол 73 кг-д хүч үзсэн Э.Түмэннасан хүрэл медалийн эзэн болжээ. Энэ удаагийн тэмцээнд 134 орны тамирчид оролцсон байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын жүдочдоос өмнө нь хоёр тамирчин армийн ДАШТ-ээс медаль хүртсэн бөгөөд гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар 1993 онд хүрэл, ОУХМ П.Нямлхагва 1999 онд алтан медалийн эзэн болж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment