8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн шинэ стадион 1,5 тэрбум долларын өртөгтэй

2016-12-12 14:24:05

2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах Токио хотод Олимпын шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн шав тавих ёслол боллоо.

Ёслолд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Токио мужийн захирагч Юрико Коикэ, “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн сайд Тамае Марукава, цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг зохиосон уран барилгач Кэнго Кума нар оролцсон байна.

Энэ шинэ байгууламж 1964 оны Олимпын наадам болж байсан хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр баригдах юм. Уг байгууламжийн анхны зураг төслийг засгийн газар “хэт их өртөгтэй” гэж үзсэн тул шинэ стадион барих ажил түр хойшилжээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих төслийн нийт өртөг 1,5 тэрбум доллар аж.

Зуны Олимпын XXXII тоглолт 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд Японы нийслэлд болох юм. Олимпын наадмын зардлыг 2 их наяд иен буюу 17,8 тэрбум доллароос хэтрүүлэхгүй гэсэн тохиролцоонд Японы эрх баригчид болон Олон улсын Олимпын хороо хүрсэн байна.

chuhal.mn

Эх сурвалж: BBC 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл