8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Чуулган тасалсан гишүүдийн нэрсийг зарлаж, Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөхөөр болсон өдөр

2016-12-15 18:40:00

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. Дашрамд сануулахад, алдаа оноогоо дүгнэж 2016 оныг үдэхэд ердөө 33 хоног үлдсэн байна. Та энэ жил төлөвлөсөн ажлаа амжуулсан уу. Хэрвээ амжуулаагүй бол яг одоо ажлаа төлөвлөөрэй. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь төлөвлөгөө гарга. 
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март. Дахин сануулахад цаг хугацаа таныг, намайг хүлээхгүй. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн тоймоо хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Онцлох 30 ишлэл: Хөгжлийн банкны асуудлаар улс төрчдийн хэлсэн “но”-той, ноцтой баримтууд

МАН эрх баригч болоод хамгийн түрүүнд Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан уг ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Уг 1.3 их наяд төгрөгийн зөрчлөөс үүдэн тус банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бүр Н.Мөнхбатыг хориод хоёр сар болж байгаа билээ. Тэднийг Хөгжлийн банкны мөнгийг хууль бусаар дураараа захиран зарцуулсан байж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр ийнхүү шалгаж байгаа гэх. 

Тэгвэл Н.Энхбаяр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, шалгалтын дүнг өчигдөр Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн юм. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилж өчигдөр хэлэлцсэн нь энэ юм. Хамгийн ноцтой нь тус банкинд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан тэс өөр дүгнэлт, мэдэгдлийг хийж буй юм. 

Ингээд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүд хэрхэн байр, сууриа илэрхийлснийг онцлох 30 ишлэлээр хүргэе. 

1. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.ЭнхбаярХөгжлийн банк ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэтэл 2012-2016 онд УИХ-аас тогтоол гараагүй. Засгийн газар, яамд нэр бүхий сайд нар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-ын шийдвэрээс гадуур санхүүжүүлэх төслийг заримд нь нэр мөнгөн дүн заахгүйгээр баталж ирсэн. 

2. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хяналтын удирдлага бүхэлдээ алдагдсан гэж үзэж байгаа. 

3. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлийн валютаар төвлөрүүлсэн. Хөгжлийн банк бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагааг баталдаггүй. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь мэргэжлийн бус, туршлагагүй. Дотоодын хяналтыг огт ажиллуулаагүй. 

4. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Үндсэн нэгж үйл ажиллагааны зардал нэмэгдсэн. 2.5 тэрбумыг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан. Гадаад томилолтыг нэг хүний 1.2-2.9 сая төгрөгөөр тооцсон.“Блүүмберг” телевизтэй 1.8 тэрбумаар гэрээ байгуулсан.  Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гурван жилийн дотор 3.8 тэрбум төгрөгөөр гадаадад айлчилсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Нийт найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй гурван асуудлыг тодотгож болох юм. Манай улсад 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвартай, өчвлөлтэй гэсэн тоо бий. Энэхүү өвчин нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй юм. Гагцхүү хэрхэн дэмжих тухай асуудал нь тодорхойгүй байсаар өдий хүрсэн ч НДҮЗ-ийн энэ удаагийн хурлаар шийдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210  мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Харин дээрх шийдвэрийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж буй юм. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно. Ингэхдээ тогтоолыг 2016 оны есдүгээр сарын 9-нөөс тооцон хэрэгжүүлэх буюу нөхөн олгохоор болсон юм.

Н.Номтойбаяр: 0-5 насны хүүхдийн эм, эмчилгээ, элэгний С вирусийн эмийн үнийг 210 мянган төгрөгөөр хөнгөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Нийт найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй гурван асуудлыг тодотгож болох юм. Манай улсад 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвартай, өчвлөлтэй гэсэн тоо бий. Энэхүү өвчин нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй юм. Гагцхүү хэрхэн дэмжих тухай асуудал нь тодорхойгүй байсаар өдий хүрсэн ч НДҮЗ-ийн энэ удаагийн хурлаар шийдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210  мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Харин дээрх шийдвэрийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж буй юм. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно. Ингэхдээ тогтоолыг 2016 оны есдүгээр сарын 9-нөөс тооцон хэрэгжүүлэх буюу нөхөн олгохоор болсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Чуулган: Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд 100 гаруй асуудлаар санал хураах байсан ч үдийн цайны завсарлага болсон тул хуралдаан завсарласан юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийт 103 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах нь. Хуулийн агуулгад өөрчлөлт оруулчих юм биш биз. Яагаад ийм олон санал хураагдах болов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Чинзориг гишүүнээ хуулийн төслийг сайжруулаад хийж байгаадаа баярлах хэрэгтэй. Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээр материалаа хүлээлгэн өглөө

УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өглөө. Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Ийм миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ, “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Сонгуулийн ажилд амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ. Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгөх юм.

169 хүүхэд урд хөршид хурдан морь унахаар хилээр гарчээ

Баяр наадам болон цагаан сарын үеэр яригддаг гол асуудлуудын нэг нь морь унаач хүүхдийн асуудал байдаг. Сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноосоо унаж хүнд, хөнгөн бэртэл авсан гэх судалгаа гарсан байдаг ч энэ тал дээр төдийлөн сайн ажил хийгдээгүй хэмээн хэлж болно. 
Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар зөвхөн энэ онд 169 хүүхэд урд хөршид хурдан морь унахаар хилээр гарсныг тогтоосон байна.

Гэхдээ тэдний найм нь морь унахаар явж байгаа тухай визийн мэдүүлэгтээ дурдсан бол бусад нь ямар хэргээр явж буйгаа өөр өөрөөр дурдсан байсныг албаныхан хэлж байна. Тэдний мэдээлснээр хурдан морь унахаар явсан хүүхдүүд эргэж орж ирсэн ч урд хөршид байх хугацаандаа ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа аж. 

А.Сүхбат: Намайг заналхийлсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулга асууж, үг хэллээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Би анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй. 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байгаа. Энэ хууль гарснаар үр дүн гарсан. Гэтэл 2008 онд өргөн баригдаад, 2012 онд хэлэлцсэн энэ хууль цэг, таслалтай нь Өрнөдийн хуулийг авчраад тавьчихсан. Тэгэхээр энэ чинь дорнын ёс заншилтай таарахгүй байгаа юм. Монгол ёс заншилтай таарахгүй байна. Сөрөг үр дагавар ч гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй цаг юм уу, хайртай морио хазаар, амгаатай нь усалж болохгүй гээд байгаа юм уу. Энэ хууль гараад хэдэн хүн эргэж харах вэ, хууль гэж гууль гараад байна. Хуулийг яаж батлаад байгаа юм бэ. Хэн нэгэн нөхөр гаднаас санхүүжилт авчихдаг. Тэгээд сошиал ертөнцөөр энийг явуулахгүй бол болохгшүй гэдэг мессежийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хэвээр нь батлахгүй бол... гэдэг заналхийлэл надад ирсэн. Бүх гишүүнд ирж байна. Надад энэ хуулийг хэвээр нь батлахгүй бол 2020 оны сонголтоороо таныг гаргахггүй гэдэг дарамт ирсэн” гэлээ.

Харин   УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  бидэнд "Энэ хуулийг батлахдаа хүний эрхийг бодолцоорой гэсэн мессеж ирж байгаа" гэсэн хариулт өглөө.

Сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.

Энэхүү журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар болсон. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment