8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө. Хуурай ханиалгыг нам дарах бэлдмэл

2016-12-17 11:48:00

Chuhal.mn сайтын эрхэм уншигчиддаа амралтын өдрийн мэндийг хүргэе. Та болон таны эргэн тойронд хуурай хий ханиалгаад байгаа хүн байгаа юм биш биз. Тэгвэл  хуурай ханиалгыг нам дарах энэ хүү бэлдмэлийг хийж уухийг зөвлөж байна.

Орц:

- Жижиг ягаан сонгино 4-5 ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/

- Сармис 4-5 хумс /жижиг, том/

- Зөгийн бал 100гр

Хийх заавар:

-Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.

-Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.

-Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.

-Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.

Хэрэглэх заавар:

- Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.

- Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.

Эрүүл монгол хүн та монголын баялаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШӨХТГ-Т
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧ
2016/12/18 150.129.141.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment