Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр эх орондоо иржээ. Тэрбээр мэргэжлийн боксын тулаанчийн замыг сонгож долоон тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан амжилттайгаар эх орондоод ирээд байна.
Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст “KING TUG” хэмээн нэрлэдэг. Тэрбээр 2015 онд мэргэжлийн боксоор хичээллэх сонголтыг эргэлт буцалтгүй хийсэн билээ.