8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: З.Энхболд өрсөлдөгчиддөө мөнгө хандивлаж, ОБЕГ-аас -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулсан өдөр

2016-12-20 18:40:00

“Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж, Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах хамгийн дээд жаргал” гэсэн урмын сайхан үгээр энэ оройн мэндийг хүргэж байна. Цас бударч шинэ жилд хүлээлт үүсгэсэн гэгээн сайхан  өдөр өнгөрч байна. Цас будархаар өөрийн эрхгүй гэгээлэг бүхнийг бидэнд мэдрүүлдэг учраас цасны тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна. 
Бид цасны тухай юу мэддэг вэ?

-Цасыг идэж болно. Гэвч цасны илчлэг нь түүний идэхэд зарцуулдаг энергийн зарцуулалтаас хавьгүй бага юм.
-Туйлын умард нутагт цас маш хатуу байдаг учир,  сүхээр цохиход  сүх төмөр цохиж байгаа юм шиг жингэнэн дуугардаг байна.
-Цельсийн хасах 30 градус юмуу түүнээс бага  температурт  нарийхан мөсөн зүүнүүдээс бүрдэх сэвсгэр цас буу “алмазан тоос” үүсдэг байна.
-Өвлийн дараа үлдсэн нэг сантиметр зузаан цас 1 га талбайд 25-35 шоо метр ус өгдөг байна.
-Үзэгдэх орчин  1 км гаруй байвал, бага цас орж байна гэнэ.  0,5-1 км-ийн үзэгдэх орчинтой байвал, гайгүй цас орж байна гэнэ. Харин үзэгдэх орчин нь 500 метрээс бага байвал их цас унаж байна гэнэ.
-Дэлхийн гадаргуугийн ердөө 8,7% нь цастай байдаг наймдугаар сард манай гаригийн нийт цас 7400 тэрбум тонн жинтэй байдаг байна.
-1944 оны дөрөвдүгээр сарын 30-нд  Москвад алганы дайны цасан ширхэг унажээ. Энэ нь тэмээн хяруулын өдтэй адилхан гэсэн мэдээллээр өнөөдрийн Монголын нэг өдөр тоймоо эхлүүлж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дэлхий дахинд 

Алеппо хотноо ОХУ-ын Сири дэхь явуулж буй улс төрийг бодлогыг эсэргүүцэн Турк дэхь ОХУ-аас төлөөлөн суух элчин сайд Андрей Карловыг үг хэлж байхад нь цагдаагийн ажилтан буудан хороожээ. Аллагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь 22 настай Мевлут Мерт Аядинтас гэдэг бөгөөд Анкара хотын цагдаагийн ажилтан байжээ.

Энэхүү хэрэг нь Турк хотноо Сирийн ерөнхийлөгч Башар-Ал-Асаддыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагссан олон мянган эсэргүүцэлээ илэрхийлсэн дараагийн өдөр тус хэрэг гарлаа.  Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хэлсэнэээр “Энэ ОХУ, БНТУ-ын хооронд сэв суулгахаар зориж буй санаатай хэрэг юм” гэсэн тайлбар хийлээ. 

 

Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин руу утасдаж, энэ хэрэг нь өдөөн хатгалага, турхиралт байсан хэмээн хэлсэн байна.

Харин Владимар Путин телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Хоёр орны харилцааг сэвтүүлж, өдөөн турхирсан хэрэг боллоо. Мөн Сири дэхь энх тайван тогтоох үйл ажилгааг хүртэл эсэргүүцсэн явдал байв” гэжээ.

Энэ асуудлаар ОХУ-ын албанынхан БНТУ-д ирж ажиллах болно гэдгээ ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Дмитрий Песков илэрхийллээ.НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Андрей Карловын аллагыг ихэд анхаарч буйгаа илэрхийлэн Бан Ки-Мүүн “Энэ ямар ч ухаангүй үйлдэл” хэмээн тайлбарлажээ.

Монголд

Г.Мөнхбаяр: ТОСК байр барихгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон юм. Тэрбээр “2015 онд барилгын салбарын хөрөнгө оруулалт ДНБ-ний 4,7 хувийг эзэлж байна. Үүний 49,8 хувь нь гадны хөрөнгө оруулалт байдаг. Өнгөрсөн жил улсын төсвөөс 100,9 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалт хийсэн. Энэ салбарт 78660 аж ахуй нэгж байдгаас цонх хаалганы үйлдвэр хамгийн их байна. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 30 орчим хувь, Улаанбаатар хотын 32 хувь нь дэд бүтцэд холбогдсон орон сууцанд амьдарч байна. Улаанбаатар хотод орон сууц худалдан авах хэрэгцээ байнга гардаг. Үүний 90 орчим хувь нь 80 хүртэлх ам.метр.кв орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг. Үлдсэн хувь нь 80 ам.метр.кв дээш орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг байна. Нэг жилд дунджаар 22 мянга орчим орон сууц ашиглалтад ордог. Ипотекийн зээлийн хувьд өнөөдрийг хүртэл 88 мянган өрх хамрагдсан. 2016 оны аравдугаар сард 372 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан. Ипотекийн зээлийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Монголбанктай нэлээд олон уулзалт хийж байгаа. Бодитой үр дүн гарч байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар 30-35 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Ингэснээр сард 600 орчим айл шинээр ипотекийн зээлд  хамрагдаж байна. Хоёрдугаарт, арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийн анхны эх үүсвэр болох 4 их наяд төгрөгийг Монголбанкнаас зээлээр авсан. Энэ зээлийн эргэн төлөх хугацаа нь тулсан. Одоогоор бол 917 орчим тэрбум төгрөг банкууд дээр байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хугацаа хэрэгтэй учраас Монголбанк зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр сунгасан. Арилжааны банкууд дээр байгаа хамгийн сайн эргэн төлөлтэй зээл бол орон сууцны зээл байдаг. Орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам гэрээ хэлэлцээ хийж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрт 30-50 ам.метр.кв орон сууцыг хамруулж байгаа. Улаанбаатар хотод төрийн өмчийн 720 гаруй түрээслэгдээгүй орон сууц байна.Судалгаанаас харахад борлогдохгүй байгаа орон сууцны ихэнх нь 60-аас дзэш ам.метр.кв байгаа юм. Тиймээс төрийн мөнгөөр баригдсан орон сууц зарагдахгүй бол түрээслэх боломжийг нээж өгсөн” гэлээ.

Э.Буд: НӨАТ-ын урамшууллын дүнг бүтнээр нь олгохгүй

нэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын сугалааны хамгийн сүүлийн тохирол өнгөрсөн ням гаригт явагдсан билээ. Тиймээс иргэдэд НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд энэ сарын 25-ны дотор багтаж өөрийн мэдээллээ баталгаажуулахыг ebarimt.mn буюу цахим төлбөрийн системээс анхааруулсан билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Э.Будтай ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголт авах бол бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, мөрдөгдөж эхэлсэн. Энэ шинэчилсэн хуулийн 15 дугаар зүйлд албан татвар төлөгчтд хоёр төрлийн урамшуулал олгохоор тусгагдсан. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүргүүлсэн борлуулагчаас албан татвартай бараа, ажил үйлчилгээний худалдан авсан, худалдан авалт нь татварын албаны системд бүртгэгдсэн бол албан татвар төлөгч нь борлуулагчаас олгосон төлбөрийн баримтыг үндэслэн төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан авах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон юм.

Буцаан олголтоо авахын тулд иргэн та хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм. Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлүүлсэн байна. Үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Үлдсэн иргэдийн мэдээлэл зөрүүтэй байна гэсэн үг. Мэдээллээ баталгаажуулахын тулд иргэд энэ сарын 25-ны дотор ebarimt.mn буюу цахим төлбөрийн системийн хэрэглэгчийн хэсэгт хувийн мэдээллээ үнэн зөв оруулж баталгаажуулах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

З.Энхболд нэр дэвшигчдэд сая төгрөг хандивлав

Ардчилсан намын дарга З.Энхболд сонгуульд нэрээ дэвшүүлж буй таван гишүүнд хувиасаа тус бүр нэг сая төгрөг хандивлажээ. Нэр дэвшигчид гишүүд, дэмжигчдээсээ хандив хүсч данс нээсэн байна. Учир нь намын даргад нэр дэвшиж буй гишүүд намдаа 250 саяын хандив өгөх учиртай. АН-ын дарга З.Энхболд хандивын арга хэмжээнд нэгдсэн нь энэ аж.
 
Тэрбээр "АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа адилхан нэг сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжийн хирээр хандив өгөхийг уриалж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

ОБЕГ-аас -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулав

Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтох, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид, өвөлжилтийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сарын цаг агаарын төлөв байдал, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  сэрэмжлүүлэг өгч сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн шинэ жилийн баяраар олон хоног амрах тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.

Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулац сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.

С.Зоригийн хэргийн шүүх хурал маргааш болно

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш болно. М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм. Харин хэргийн хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм байна.

Ц.Сүхбаатарын хувийн ажилд туслахаар явж байсан ажилчид нь осолд орсон уу

Нийслэлийн татварын газрын дэд дарга Ц.Сүхбаатарын хувийн ажилд туслахаар явж байсан ажилчид нь осолд орсон хэрэг гарсан байна. Ц.Сүхбаатар нь “Баянбүрд ногоон төгөл” гэх хувийн компанитай бөгөөд тус компани Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Жаргалантад чацарганын хүлэмж ажиллуулдаг юм байна. Одоогоор хэдэн хүн  осолд орсон нь тодорхойгүй байгаа ч 60-92 УБҮ дугаартай албаны машинтай явж байгаад осолд орсон байна.

Д.Тэрбишдагва: Шинэ жил дөхөхөөр гадуур, дотуур зугаалдагаа боль

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 4.7 хувьд хүрсэн. Нийтдээ 5483 байууллага барилгын салбарт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 78660 ААН-үүд дээр  байнгын болон улирлын чанартай ажлын байр байгаа юм. Харин ипотекийн зээлийн хувьд 88 мянган өрх зээлэнд хамрагдаж, зах зээл рүү 4 их наяд төгрөг  гараад байгаа аж. Одоогоор ипотекийн зээл эргэн төлөлтийн 30-35 тэрбум төгрөгөөр санхүүжиж буй бөгөөд сард 600 орчим өрх ипотекийн зээлэнд хамарч байна. Мөн Монголбанкнаас  арилжааны банкуудын төлөх ипотекийн зээлийн эх үүсвэрийн зээлийн  төлөлтийн 917 тэрбум төгрөг арилжааны банкинд төвлөрсөн байгаа. Монгол банк уг мөнгийг татаж аваад зээлийг үргэлжлүүлнэ. Цаашид Монголбанк, салбарын яам, Сангийн яам хамтран ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байгаа” гэлээ.

Уг асуудлаар гишүүдийн ирц дөнгөж 50 хувьд хүрсэн бөгөөд хуралд нийт дөрвөн гишүүн л суусан юм. Үүнийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва шүүмжилж  “Гишүүд шинэ жил дөхөөд гадагшаа, дотогшоо зугаалж цэнгэдэгээ больмоор байна.Эдийн засаг хүндэрсэн энэ үед эдийн засгийн байнгын хорооны гишүүд нь хуралдаа суухгүй байж болохгүй. Дараа долоо хоногт ч манай байнгын хороо хуралдана. 26,27-ны өдрүүдэд амарчихдаг, шинэ жилддэг байдал байхгүй. Дараа долоо хоногт манай байнгын хороо чухал асуудлыг хэлэлцэнэ. Ондоо багтаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхгүй бол улс орны нөхцөл байдал хүнд байна” гэлээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл