УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад болдогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Хилийн маргааныг энхийн журмаар шийднэ гэж байна. Хилийн аюулгүй байдал дээр харамсалтай жишээнүүд байдаг. Хилийн зөрчлийг яаж энхийн журмаар яаж шийдэх вэ" гэж асуулаа.Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж "Ажлын хэсгийн хүрээнд гарсан саналын тухайд тайлбарлах үүрэгтэй. Н.Учрал гишүүн өөрийн саналаа бичгээр өгч хураалгаж болно. Хил хамгаалах байгууллага хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэнд үйл ажиллагаа явуулбал тусгай хэрэгслээ хэрэглэдэг. Зөвхөн хилийн боомт дээр шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Хилийн боомтууд дээр хил хамгааллахын ангиуд гаргаж байгаа. Тэнд олон хүнийг хамарсан үймээн болбол цагдаа оролцуулах заалттай байдаг. Хил хамгаалах байгууллага тэргүүн дарга, дэд даргатай байна. Тэр албан тушаалд нь генерал цол олгож байхаар заалт орж ирсэн байгаа" гэж хариуллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Т.Хулан