Өглөөний цай бол хүний өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн их ач тустай нь билээ. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүчийг өгдөг аж. Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг байна. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй гэнэ.Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна.
Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй ажээ. Тиймээс өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.