8o
Улаанбаатар хот
mobile menu

Ямар шалтгаанаар хүмүүс нэг шөнийн сексийг сонгодог юм бол

2016-12-24 13:47:22

Яагаад эрчүүд анхны сексийн дараа сонирхолгүй болж өөр эмэгтэйг эрэлхийлдэг вэ? Ямар шалтгаанаар хүмүүс нэг шөнийн сексийг сонгодог юм бол? Мэргэжилтнүүд энэ эдгээр асуултад ийн хариулжээ. Баталгаагүй, ямар ч үүрэг хариуцлагагүй нэг удаагийн секс орчин үед нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хайдаг. Шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хүсэл тачаалдаа хөтлөгдөхийн сацуу үүрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.

Нэг удаагийн секс тохиолдох магадлалтай үеүүд

Анхны болзоон дээр. Хэн хэндээ илт таалагдан, хүслээ барьж дийлээгүй үед юмуу цаашид тэдний харилцаа нэг их ирээдүйгүй юм, гэхдээ хэн хэн нь бэлгийн харилцааг хүсч буйгаа ойлголцсон үед, Хосын нэг нь секс тэдний харилцааг илүү ойртуулж, үргэлжлүүлнэ гэж найдсан үед тохиолдож болох аж.

Секс таалагдсангүй

Ийм тохиолдол бишгүй тулгардаг. Танилцлаа, уулзлаа, харилцлаа. Бүх зүйл гайхалтай. Түүний биеэ авч яваа байдал, ухаалаг яриа, хувцаслалт ер нь бүх зүйл дур татам. Гэвч бэлгийн харилцааны дараа бүх зүйл эсрэгээрээ мэт. Та тэр үед танд тохирох хүн яавч биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Гэхдээ хамтрагчдаа надад таалагдсангүй гээд шууд хэлэхэд нэг л эвгүй. Тиймээс за “Утасдья” хэмээгээд хурдхан зугатахын түүс болно.

Таны нэг удаагийн хамтрагч хэзээ нэгэн цагт өөртөө тохирох хүнийг олж л таараа. Тиймээс түүнийг зөнд нь орхисон нь дээр. Бараг л эхлээгүй харилцааг хялбархан дуусгах нь аймшигтай зүйл бус. Хамгийн гол нь худлаа дүр эсгэснээс зайгаа барин, мөрөө хөөсөн нь шударга зан.

Эрэгтэй хүний амжилтгүй байдал

Та болзсон залуутайгаа үдшийг гайхамшигтай өнгөрүүллээ. Бараг л түүнд анхны харцаар дурласан мэт сэтгэгдэл төрнө. “Секс” гэдэг десертээр эл сайхан үдшийг дуусгачихмаар. Гэвч хамтрагчид тань бие махбодийн асуудал тулгарчээ. Энэ бол жинхэнэ сүйрэл. Иймэрхүү асуудал сэтгэл зүйтэй холбоотой агаад өөрийгөө хэт энхрийлэхээс үүдэлтэй гэгддэг. Эрэгтэй хүн өөрийнхөө хэр чадвартайг үзүүлж чадахгүй байх нь хамтрагч эмэгтэйгээ алдах шалтгаан мөн. “Иймэрхүү зүйл хүн бүрт тохиолддог, дараагийн удаа туршаад үзье” гэх тайлбар тус болохгүй л болов уу. Мөн эрэгтэй хүн ийм үед хэт хурдан тавьдаг бол мөн л ирээдүйгүй гэсэн үг.

Хамтрагч харилцаанд бэлэн бус

Нэг удаагийн сексийг тухайн эмэгтэйтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй, үүрэг хариуцлагаас зайлсхийгч юмуу ердөө л урт хугацааны харилцаа хараахан төлөвлөөгүй байгаа эрчүүд илүүд үздэг. Иймэрхүү бодолтой байгаа эрчүүд одоохондоо ямар нэг нухацтай алхам хийхэд бэлэн бус гэх юмуу “хөл дээрээ” зогсох хэрэгтэй байна, эхлээд карьераа өсгөчихөөд дараа нь…гэх мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь худал цэцэрхэл байж болзошгүй гэдгийг бодолцох нь зүйтэй. Яагаад гэвэл эрүүл, зөв сэтгэлгээтэй хэн боловч амьдралын саад бэрхшээл, сайн сайхны төлөө ганцаараа тэмцсэнээс хамтдаа зүтгэсэн нь дээр гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралынхаа ямар нэгэн үед урт хугацааны харилцаа хүсэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь өөр төлөвлөгөөтэй холбоотой байж болно. Түүнээс гадна үүрэг, хариуцлагагүй секст татагдаж буйд орчин үеийн кино, шоу-бизнесийнхний нөлөө асар их бий.

Хамтрагч-найзууд

Сайн найзуудын хоорондох сексийн тухай ойлголт эртнийх. Сайн найзууд байснаа бэлгийн харилцаанд орох нь ерөнхийдөө түгээмэл байдаг. Сайн найзтайгаа нэг удаагийн бэлгийн харилцаанд орох үзэгдэл нэг бол эртнээс төлөвлөсөн, эсвэл санамсаргүй тохиолддог. Ийм төрлийн сексийн үндсэн шалтгаан аажмаар дасаж бий болсон хүсэл эсвэл нөхрөө дэмжиж, сэтгэл санааг нь тайтгаруулах оролдлого, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй байдаг.

Градустай секс

Орчин үеийн бүсгүйчүүд залуучуудыг соёлгүй, мэдрэмжгүйгээр нь голж чамлах нь их болсон. Эмэгтэй хүнийг хүндэтгэх харилцааны талаар ямар ч ойлголтгүй, ямар ч романтикгүй…гэх мэтээр тоочоод байвал олон шүүмж сонсч болно. Гэхдээ романтик, хүндлэл “ханхалдаггүй” залуусыг хаанаас олдогоо гэнэхэн охид маань заримдаа эргэцүүлдэггүй. Хүмүүс номын сан, нийтийн тээвэр, үзвэрийн газар зэрэг газруудад танилцдаг үе нэгэнтээ өнгөрч. Баар, шөнийн цэнгээний газар, шөнийн клуб зэрэг хар энерги шингэсэн “нүгэлт газруудад” залуус маань чөлөөт цагаа өнгөрүүлэн хүмүүжиж байгаа болохоор юун соёл, хүндлэл? Иймэрхүү газраас танилцсан хүмүүс ирээдүйтэй, удаан харилцаа үүсгэнэ гэдэг юу л бол доо?

Иймэрхүү газар танилцсан залуугаа та соёлгүй энэ тэр гэж буруутгах ч аргагүй. Ердөө л ийм газар хүмүүс яах гэж цуглардгийг бодоод үз дээ? Хар бараан бүхнээс ангижирч, гомдол гунигаа тайлан тайтгарч, бүхнийг мартахын тулд хорвоогоос тасартлаа мансуурах гэж голдуу ийм газрыг зоридог. Хүнийг мансууруулах бодисны хүч удирдаж буй үед хүмүүс хүссэнээрээ тэнэгтэж чаддаг. Ийм үед юун романтик манатай…Иймэ рхүү газар, халамцуу байдалд танилцан, үйлдэгдсэн секс ердөө л таатай үдшийн логик төгсгөл. Хүсвэл десерт ч гэж болно. Үүнийг хамтрагчид хоёулаа ойлгох бөгөөд цаашдын сайхан ирээдүйд найдлага тавихын хэрэггүй л болов уу.

Хамтрагч их ууж, их ярьдаг

Би л лав уудаг хүнд дургүй гэж хүн бүр ярьдаг. Тэр тусмаа эрчүүд уудаг эмэгтэйчүүдийн тухай ямар ч сайхан зүйл бодохгүй нь ойлгомжтой. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийг уу хэмээн шахаж, дайлах нь хачирхалтай. Үнэндээ ийм төрлийн сексийн дараахь харилцаа удаан үргэлжилдэггүй. Бодоход ч бараг ойлгомжтой. Амьдралынхаа түшиг, тулгуур болсон хань гашуун ундаанд дурлан толгойгоо мэдүүлээд байгаасай гэж хэн ч хүсэхэв дээ. Ер нь хэтэрхий их ярьдаг эмэгтэй эрчүүдийг амархан залхаадаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй бага ярьдаг тул хэтэрхий олон үгийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс эмэгтэй хүн хэчнээн дур татам, сайхан байлаа ч хэтэрхий чалчаа бас уух дуртай бол нэг удаагийн сексэд л тохирно.

Хамгаалах хэрэгсэлд санал нийлэхгүй байх

Эрчүүдийн дийлэнх нь бэлгэвчгүй харилцаанд орохыг хүсдэг. Гэвч танихгүй эртэй ийм харилцаанд орсноор үлдсэн амьдралдаа харамсаад барахгүй алдаа хийж болох. Хамгаалалт хэрэглэхийг хүсэхгүй байгаагийн шалтгаан юу вэ? Амиа хичээсэн, хариуцлагагүй үзэгдэл үү? Мэдээж аль аль нь. Хэрвээ та хоёр биесээ ямар нэг халдварт өвчингүй гэдгийг тодорхой мэддэг бөгөөд эмэгтэйн хүслээр хамгаалалтгүй харилцаанд орвол тухайн эмэгтэй тань танаас жирэмслэхэд бэлэн байна гэсэн үг.

Таарамжгүй байдал

Ийм байдал шууд анзаарагдахгүй байж болох ч ямар нэг зүйл дээр илэрч болох юм. Танд хагас цаг, түүнд гурван минут хэрэгтэй байдаг. Эсвэл эсрэгээрээ ч юмуу. Тэр таны тэвчиж чадамгүй байрлалыг санал болгох юмуу танд таалагдахгүй зүйлд дуртай байж болно. Иймэрхүү зүйлсийг та олон удаа тэвчиж чадна гэж үү? Сексийн дараахь биеэ авч явах байдал ч эргэн уулзахааргүй шалтаг болж болдог. Тухайлбал, та хоёр шөнийг гайхалтай өнгөрүүлчихээд байтал найз бүсгүй тань өөр рүү тань утасдана. Гэтэл та ямар гайхалтай шөнийг өнгөрүүлсэн тухайгаа юмуу түүний тухай цагаахнаар нэгд нэгэнгүй ярина. Иймэрхүү илүү үг эрчүүдийн эгдүүцлийг жинхэнэ төрүүлдэг гэнэ.

Амиа хичээсэн секс

Хамтрагчийнхаа хүсэл, сонирхлыг үл ойшоон зөвхөн өөрийгөө боддог хүн хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Сексийн харилцаанд ийм байдал маш тод илэрдэг. Хамгийн гол нь хэтэрхий их шаардлагатай, ихийг хүсэгч хамтрагч хэнд ч хэрэггүй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн сексийн харилцаанаас энхрийлэл, хайр сэтгэл, халамж анхаарал л хүсдэг. Нэг нь байнга “хүсч байна” гээд байвал сүүлдээ нөгөөхөд нь залхмаар санагддаг. Хүнийг шаардлагынхаа дагуу байнга ашиглах нь буруу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment