ОХУ-ын Улаан-Үдэ хотод сагсан бөмбөгийн U10 болон U11 насны олон улсын тэмцээн зохиогдлоо. Тэмцээнд манай улсаас U10 болон U11 насанд 4 баг дасгалжуулагч албаны хүмүүсийн хамт оролцож Д.Отгонбаатар Б.Ванчинсүрэн дасгалжуулагчтай баг U11 насны ангилалд Аваргын алтан медаль, алтан цомын эзэд болсон бол, Н.Пүрэвсүрэн Б.Баттогтох дасгалжуулагчтай U10 насны өсвөрийн үеийн шигшээ баг мөн тус алтан медалийн эзэд болж тэмцээний аварга багаар шалгарсан байна.
U11 насны манай өсвөрийн шигшээ багийн хувьд эхний тоглолтоо ОХУ Усть-Илимск хотын багийг 16:118, Чита хотын багийн 14:89, Красноярскийн багийг 30:31-ээр хожсоноор аваргалжээ. Ингээд тоглолтын бичлэгийг хүргэж байна.