8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэд “Дэлхийн спортын салбарын оны онцлох үйл явдал”-д багтжээ

2017-01-01 11:23:00

АНУ-ын өдөр тутмын  “Indiana gazette” сонин өнгөрсөн онд спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэсэн байна. Онцлох үйл явдлын тоонд манай эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын “Рио 2016” олимпийн наадмын дэвжээн дээр гаргасан эсэргүүцлийн үйлдэл багтжээ.

Тодруулбал, олимпийн чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө манай бөх МУГТ Г.Мандахнаран Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдаж, цаг дуусахаас 18 секундын өмнө нэг оноо аван 7:6 харьцаатай хожиж байсан ч сүүлийн таван секундэд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаснаас болж шүүгч нар манай бөхийг торгож, өрсөлдөгчид нь ялалт өгсөн билээ.

Энэ барилдааны дараа манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр гарч ирэн шударга бус шүүлтийг эсэргүүцэн хувцсаа тайчсан. Тэдний энэ үйлдлийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Олон улсын бөхийн төрүүдийн нэгдсэн холбооны зүгээс зэмлэн буруушааж, хариуцлага хүлээлгэсэн. Харин дэлхий нийт шударга бус шүүлтийг эсэргүүцсэн тэмцэл хэмээн хүлээж авчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Mongol n mongoloo l demjih. Tuunees busad yu geh n hamaagui shuu dee. Asa Dagvaag barildaj baihad n Mongolchuud 100% umuurdug baisan. Buu mart, martval martagdana Asa
2017/01/02 50.93.122.142
ЭНЭ НЬ ШИГ АЗ АМЬДРАЛД ЦӨӨХӨН ШҮҮ
ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН 5 МИНУТ СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛӨӨ БАРИАД ЭСЭРГҮҮЦСЭН БОЛ БОЛЧИХ БАЙЛАА ЮМЫГ БАСАЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ГЭСЭН МАШ ТОМ СУРГАМЖ БОЛСОН ШҮҮ ХИЙСЭН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭН ЗӨВӨӨР ҮНЭЛҮҮЛЖ СУР
2017/01/02 59.153.114.102
зочин
Гажиг үйлдэл гэснийг худлаа орчуулаа
2017/01/01 59.153.115.99
zochin
nudnii 2 bulai
2017/01/01 202.9.42.78
сайхнаа
манай бөх ялах байсан юм ядуу жижиг орон болохоороо ялагдчихлаа энэ тэр гээд ирээд гоншигноод байлгүй газар дээр нь эр зориг гарган эсэргүүцсэн энэнээс өөр яах байсан юм
2017/01/01 202.179.6.82