8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг Д.Эрдэнэбаттай наймаалцаж нэрээ татах уу

2017-01-05 09:36:00

Ардчилсан намынхан даргаа сонгох сунгаагаа ид явуулж байна. Энэ сарын 29-ны өдөр тус намынхан албан ёсоор даргатай болно. С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын таван хүн 240 сая төгрөгийн хандивыг намдаа тушааснаар Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхээ авсан бөгөөд сонгуулийн сунгаа энэ тавын дунд ид өрнөж буй юм.

Даргын сунгаа нэг гараанаас эхэлж буйгаараа онцлогтой. Тодруулбал, нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр хамтдаа явж уулзалт, сурталчилгаагаа хийх юм. Харин хэн нэг нь  хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдтэй ганцаарчилан гэрээ байгуулах, тусдаа уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт багийн бус хувь хүний тоглолтыг хийвэл хариуцлага хүлээж нэрээ хасуулах хэмжээнд хүрнэ.Нэр дэвшигчид одоо баруун аймгуудад ажилаж буй юм. Ардчилсан намын дотоод сонгуулийг ажиглахад С.Эрдэнийг “Шонхор”-ынхон, Л.Гантөмөрийг “Нэг Ардчилал”-ынхан буюу залуус нь, Н.Алтанхуягийг “Алтангадас”-ынхан, Д.Эрдэнэбатыг МҮДН, Ж.Батзанданг иргэний хөдөлгөөнийхөн дэмжиж байна.

Одоогийн байдлаар тэр нь илүү дэмжлэг авч байна гэж хэлэхэд эрт байгаа ч нийт массын хандлага, зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн дотоод санал асуулга гэх үзүүлэлтээр Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар бусдаасаа арай нэг алхамын өмнө яваа харагдана. Мөн харьцангуй нам тайвнаар сурталчилгаагаа явуулж байна дүгнэж болохоор. Гэхдээ санал хураалт ойртох бүр өрсөлдөөн улам ширүүсч зарим нэр дэвшигч сүүлийн сумаа тавьж мэднэ. АН-ынханы өмнөх түүхүүдээс харахад ч тэр бие, бие рүү гээ дайрч давшилсан, араас нь хутгалсан, тонгорсон үйлдлүүд зарим нэгнээс нь гарч мэдэх л юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг сунгааны төгсгөлд нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл байна. Түүний хувьд 250 сая төгрөгийн хандивыг намдаа өгснөөс гадна бүтэн сар орчмын сурталчилгаанд  явж, улс төрийн эрсдэлтэй мэдэгдэл зэргээс эхлээд бас ч үгүй өөрөөсөө золиос гаргасан хүн. Гэтэл яагаад ийм сонголт хийнэ гэж бодох хүмүүс байж мэднэ. Түүний хувьд Д.Эрдэнэбаттай наймаалцаж чадвал нэрээ татаж магадгүй гэнэ. Тодруулбал, тэрбээр тохиролцоонд хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлж чадвал нэрээ татаж “Д.Эрдэнэбатыг дэмжээрэй” хэмээн дуугарч эхэлнэ. Учир нь Д.Эрдэнэбат намын даргад сонгогдох өндөр магадлал бүхий хүн юм. Тиймээс тэрбээр АН-ын даргаар сонгогдох хамгийн боломжтой хүнтэй тохиролцоонд хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авчихбал нэрээ татаад сунгаанаас холдоод өгөх нь. Энэ нь бусад нэр дэвшигчдэд болон  Н.Алтанхуягт ч ашигтай. Тэгэхээр ийм нэгэн тохироо намын даргад сонгогдох магадлал хамгийн өндөр хоёр хүний дунд явагдаж магадгүй байна.

Мөн ойрноос “Шонхор”-ынхон бусдыгаа багцалсан таван сумаараа харваад эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Бүр Алунгоо эхийн дүрд тоглож таван сум тараасан Зи дарга нь өөрөө “Шонхор” гэх фракцийнхаа араас сумаа тавьж эхэлсэн гэнэ. АН-ынхан дотроо эвдэрэлцвэл парламент дахь олонхоос цөөнхийн цөөнх рүү шилждэг гашуун түүх бий. Тэр түүхээ давтах уу эс давтах уу гэдэг нь хэр эв эетэй байхаас нь шалтгаална.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uruvdumuur yum daa.
Zochin
2017/01/06 139.5.219.182
Галаа
АН-ын дарга хэнийг сонгохыг гишүүд мэднэ авилгач архичин мунаг сэтгүүлчийн ядуу бичвэр шийдэхгүй
2017/01/06 202.9.42.24
Хм
Батзандан эрдэнэбат 2 арай дээр. Шамбигар хүч нь сулдана. Нэг ардчилал батчимэгийгээ сойхгүй яасын
2017/01/05 202.9.43.238
zochin
TSaraigaar tsai svvldeggvi um, mal mini. Saihan tsaraitai, shulamasaas, Muuhai tsaraitai eh oronch ni deer dee
2017/01/05 103.26.195.57
зоин
Энэ Ж.Эрдэнэбат гэгч яасан Ой гутам царайтай хог вэ.
2017/01/05 122.201.22.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment