8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГТ Г.Мандахнаран дэлхийн чансааны тавдугаарт бичигджээ

2017-01-07 10:00:00

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2017 оны хамгийн эхний чансааг шинэчлэн зарлаж Г.Мандахнаран гавьяат тавдугаарт бичигджээ. ДАШТ-ий (2013) 66 кг-ын хүрэл медальт, Азийн наадмын (2010) чөлөөт бөх барилдааны 60 кг жингийн аварга тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Г.Мандахнаран Украины Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялснаар хэсгийн аварга болсон.

Хагас шигшээд Олимп (2012), Дэлхийн (2011) хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү (6-6) оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж, цаашхи барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж, 2007 оны ДАШТ-д Баяраагийн Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртсэн билээ. Мөн өнгөрсөн РИО-2016 олимпийн наадамд амжилттай оролцсон юм.

Тус чансааны жин тус бүрт дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын таван бөх эрэмбэлэгджээ. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр 15-д, 61 кг-д Т.Түвшинтулга 14-т, 65 кг-д Г.Мандахнаран 5-д, 74 кг-д П.Өнөрбат 12-т, 86 кг-д О.Үйтүмэн 17-д тус тус бичигдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
дасгалжууланчаас болоод медалий алдсан
2017/01/07 103.212.116.242