8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат тамирчин Э.Ням-Очир УАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ

2017-01-09 08:49:00

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй. Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир шигшээд өсвөрийн Азийн аварга, УАШТ-ий мөнгөн медальт Т.Тулгатай 4:4-өөр тэнцсэн ч сүүлчийн оноогоор ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэв. Харин 19 настай Т.Тулга өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл