8o
Улаанбаатар хот
mobile menu

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

2017-01-10 09:18:27

ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 10-15-нд Спортын төв ордны “А” зааланд болно. “Токио-2020” олимпийн наадмын гарааны өмнөх анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана. Харин ДАШТ-ий хошой хүрэл, олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нарын шилдгүүд энэ удаагийн тэмцээнд өнжиж байна. Тус тэмцээн өдөр бүрийн 14:00 цагт эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн финалын тулаан бямба, эрэгтэйчүүдийнх ням гаригт болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment