8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулна

2017-01-12 17:00:00

Чөлөөт бөхийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан. Тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин өрсөлдөж 2017 оны аваргууд тодорсон. УАШТ-д түрүүлсэн тамирчин тухайн жилийнхээ олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцдог байсан билээ. Тэгвэл энэ жилийн улсын аваргууд ДАШТ-д оролцохын тулд дахин сорилго барилдаан хийж эрхээ өвөртлөх юм байна.

Тодруулбал МЧБХ-ны удирдлагуудын шийдвэрлэснээр улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авах бол мөнгө, хүрэл медаль, V байранд орсон тамирчид чансааны оноо цуглуулах юм. Энэ тамирчид нэмэлт барилдаанаас эрхтэй болох аж.

Сорилго барилдааныг ирэх зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин 2017 оны бөхийн чөлөөт барилдааны ДАШТ наймдугаар сард Францын Парис хотноо болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл