8o
Улаанбаатар хот
mobile menu

Гимнастикчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртлээ

2017-01-14 14:20:00

ОХУ-ын “БЛАГОВЕЩЕНСК” хотод Спортын Гимнастикийн олон улсын тэмцээн эхэллээ. Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын Владивосток, Благовещенск,Чита, Якутск зэрэг гурван орны 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөж байна.

Одоогоор манай тамирчид тус тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна. Тодруулбал, эрэгтэй тамирчдаас

  • Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль,
  • Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор алтан медаль,
  • Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль,
  • А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор алтан медаль тус тус хүртжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл