8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Г.Ган-Эрдэнэ УАШТ-д түрүүллээ

2017-01-15 11:40:00

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо. Өнөөдөр аваргын төлөөх тулаанууд явагдаж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жингийн аваргын төлөөх тулаан өндөрлөж, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүллээ. Ингэснээр тэрбээр УАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртэж буй юм.

Харин мөнгөн медалийг  “Алдар” спорт хорооны боксчин Х.Энхмандах, хүрэл медалийг Х.Азбаяр /Эрдэнэт бокс/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/ нар хүртлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл