8o
Улаанбаатар хот
mobile menu

48.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд Гавьяатуудын хөвгүүд хүч үзнэ

2017-01-21 11:45:47

Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөх аж. 

Чөлөөт, жүдо бөх, холимог тулааны спортын шилдгүүдээс гадна урлагийн салбараас "Тв коктейль" хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал цагаан бүсний ангилалд хүч сорьж байгаа юм байна.  Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр хүүгийн хамт, МУГТ Х.Цагаанбаатарын хүү өсвөр насны ангилалд өрсөлдөж байгаа нь тэмцээнийг улам үзүүштэй, өрсөлдөөнтэй болгож байна.

Тэмцээний шагналын сан 48.000 ам.доллар юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл