8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ням-Очирын дараа Ц.Мөнхзаяа, М.Бундмаа, П.Лхамдэгд нар зодог тайлна

2017-01-26 13:26:00

Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог тайлсан. Мөн түүний гэргий жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд мөн зодог тайлахаар болсон. Учир нь тэд хамтдаа гадаадад суралцахаар төлөвлөж буй гэнэ. 

Тэгвэл жүдо бөхийн шигшээ багийн шилдэг эмэгтэй тамирчид болох МУГТ Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар мөн зодог тайлахаар болжээ. Ийнхүү Монголын жүдо бөхийн нэгэн үеийн тив, дэлхийн шилдэг тамирчид тамирчны замналаа өндөрлүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
gadagshaa yavj amidraliin batalgaatai boloh gj bg n zov shdee,
2017/01/26 202.9.42.98