8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргаар хэн тодрох вэ

2017-01-29 12:02:34

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа 40 хоногийн туршид үргэлжилж өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийсэн. Тэгвэл өнөөдөр намын даргыг сонгох сонгууль болж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчид хэнийг даргаараа сонгохоо өнөөдөр шийдэх юм. Хэн даргаар сонгогдохоос хамааран тус нам шинэчлэгдэж чадах эсэх цаашлаад Монголын улс төр дэхь байр сууриа хадгалж чадах үгүй нь тодорхой болох юм.  Мөн 2020 оны сонгуульд олонх болон эргэн ирэх энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр тодорхой болно. Сонгуульд таван хүн нэрээ дэвшүүлсэн. Тэдний гурав нь УИХ-ын гишүүн бол нөгөө хоёр нь ямар нэгэн албан тушаалгүй юм. 

Нэр дэвшигчид дунд Залуу үеийн төлөөлөл, намдаа "дархлагдсан" нэгэн гээд өөр, өөрийн онцлогтой таван хүн өрсөлдсөн. Таван нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн жилүүдэд намдаа ямар гай, гавъяаг байгуулсаныг хүмүүс мэднэ. Мөн хувь улс төрчийн нэр хүнд, амжилтын замналыг ч мөн гадарлана. Харьцуулахад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөрийн хэн нь хэн бэ гэдэг эрэмбэ харагдаж буй. Таван нэр дэвшигч сунгаанд "эвтэй тав" уриатайгаар оролцсон ч "эвгүй тав" байж бие, биенийхээ муу, муухайг ил гаргахаар улайрцгааж байсан. Ямартай ч тэднийг сонгох өдөр ирлээ.  

Өнөөдрийн сонгуульд оролцохоор 170 мянга гаруй нэр дэвшигч шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан ч анхан шатанд бүртгэл хийлгүүлээгүй гэх үндэслэлээр тус намын дарга З.Энхболд 16 мянган гишүүний санал өгөх эрхийг хүчингүй болгосон. Иймээс 160 мянга орчим гишүүн намын даргын сунгаанд өрсөлдсөн таван нэр дэвшигчид саналаа өгөх болж буй. Хэрвээ сонголт буруу болбол шинэчлэлээс эхлээд бүх зүйл лөөлөө болно. 

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд фракцийн хязгааргүй эрх мэдэл түүний төлөөх тэмцлээсээ болж амаараа шороо үмхсэн. Харин цаашид энэ бүх алдаагаа засч чадах эсэх нь намын шинэ даргаас ихээхэн хамаарах юм. 

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь, хэн бэ гэдэгтэй ЭНД дарж танилцана уу. 

Харин тэдний гэр бүтэй ЭНД дарж танилцана уу. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Яанаа өчигдөржингөө Эрдэнэ өөрийн хүмүүсээрээ Баянзүрх дүүрэгт айл өрхөөр мөнгө тараалаа нүний булай юмда. Хүний өмнөөс ичих ямар хэцүү юм бэ
2017/01/30 202.9.40.63
ИЙМ ШИНЭЧЛЭЛ ШИНЭЧЛЭЛ МӨН ҮҮ
ИЙМ ХӨГИЙН УДИРДАГЧИДТАЙ АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАНА ГЭЖ ҮҮ ТЭД АРДЧИЛСАН НАМААРАА ГИШҮҮДЭЭРЭЭ ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙГ ХИЙСЭН ЛУЙВАРЧДЫГ ИЛЧИЛЖ ТЭДЭНТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАНА ГЭЖ ҮҮ ХАРАЯ
2017/01/29 202.9.40.228
зочин
АЛТАНХУЯГ
2017/01/29 66.181.186.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment