8o
Улаанбаатар хот
mobile menu

C.Сээсрэгдорж: Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг

2017-06-13 08:43:00

Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн өмнөөс эхтэй гэвэл уншигч та итгэх үү.  Хэдэн зууны тэртээд монголчууд анагаах эрдмийг дэлгэрүүлж, хүн зоноо эмчилж ирсэн арвин түүхтэй аж. Монгол анагаах ухаан өнөөдөр ямар төвшинд байгаа талаар АУ-ны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч, Монгол Анагаах Ухааны дотор өвчин судлалын тэнхмийн багш С.Сээсрэгдоржтой ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухааны гарал үүслийн талаар ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Монголын уламжлалт анагаах ухаан Дорно дахины анагаах ухааны ай сав, эртний Энэтхэгийн анагаах ухаан буюу Айридын анагаах ухаанд багтдаг. Уламжлалт анагаах ухааныг хүн төрөлхтөнтэй хамт бий болсон гэж үздэг. Академич Ш.Болдын судалж тэмдэглэснээр монголын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Уламжлалт анагаах ухааны эх үүсвэр нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гэдэг газарт монголын хамгийн анхны манбадацан эмнэлэг, сургууль байгууллагдсан. Энэ эмнэлэгийг ламын гэгээн Лувсанданзанрэнцэн гэдэг хүн байгуулсан түүхтэй. Сүүлд Монголын анхны уламжлалт анагаах ухааны сургууль 1860-иад оны үед одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өлзий гэдэг газарт Ламын хүрээнд шилжиж ирсэн гэдэг. Үүнээс хойш монгол даяар дуган, дацан, хийд байгуулагдаж уламжлалт анагаах ухааны боловсон хүчин бий болж эхэлсэн. Ингэж явсаар 21-р зуунтай золгоход Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит Хоёрдугаар төв эмнэлэг Орос, Унгар эмч нар ажиллаж байсан. Тухайн үеийн олон улсын эмч нар монгол маарамбуудтай хамтарч ажиллаж байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед монгол анагаах ухаан нууц байдалд байсан. Харин 1990 оноос хойш монгол анагаах ухаан буцаад сэргэж байна. Монгол анагаах ухааныг шинжлэх ухааны нэрийн дор уламжлалт ахин сэргээх, нууц сударч бичгийг авч үлдэхэд Ардын эмнэлгийн хүрээлэнгийн Академич Ц.Хайдав гэдэг хүн томоохон гавъяа байгуулсан. 1958 онд анхны Байгалын нэгдлийн хүрээлэн гэдэг зүйлийг байгуулж байсан гэдэг. Тухайн үед Маршал Ю.Цэдэнбал гуайн тушаал даалгавараар маарамбын эрэлд гарч орон нутгаас дөрөв, таван маарамба авч ирж хүрээлэндээ ном эрдэм заалгасан нь монгол анагаах ухааныг сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс хойш 1989 оны тавдугаар сарын 16-ний өдөр Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг тухайн үеийн Анагаах ухааны сургуулийн харьяанд байгуулсан.  Мамбадацан, Монос зэрэг хувь хувьсгалын олон эмнэлэг, сургууль  байгуулагдсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухаанаас олон алдартан, гавьяат төрсөн. Уламжлалт анагаах ухаан бол асар их нөөц, нууц, боломж, гарц. Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг. 

Уламжлалт анагаах ухаан бол асар их нөөц, нууц, боломж, гарц. Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг. 

-Уламжлалт анагаах ухааныг сонирхож суралцах залуус хэр байна вэ. Энэ чиглэлээр жилд хэчнээн боловсон хүчин төгссөн гарч байна вэ?

-Монгол Улсын Гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, академич, доктор, профессор Н.Төмөрбаатар багш 1989 оны тавдугаар сарын 16-ны өдөр Уламжлалт анагаах ухааны анхны тэнхмийг 29 элсэгчтэйгээр байгуулж байсан. Анхны элсэгчид 1993 онд төгссөн байсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухааны улсын, хувийн сургууль олон болсон байна. Энэ хэрээр төгссөн гарч байгаа боловсон хүчин нэмэгдэж байна. Зөвхөн Монгол анагаах ухаан сургуулийн хувьд жилд 600 гаруй сурагч элсдэг үүнээс 100 гаруй төгссөж гардаг. Бусад хувийн болон улсын сургуулиудад энэ тооны төгсөгч боловсон хүчин гарч байна. Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны сонирхох залуус нэмэгдэж байна гэж хэлж болно. Ганцхан уламжлалт анагаах ухаан гэлтгүй европ анагаах ухааныг хамт судалж байгаа нь сайшаалтай. Нэг үгээр хэлбэл Монголын анагаах ухааны систем уламжлал болон европ гэсэн хос морьтой хөгжиж байна гэхэд буруудахгүй.

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга зүй, онцлог юу вэ?

-Зарим хүмүүс уламжлалт анагаах ухааныг хөнгөхөн ойлгох гэж үздэг юм шиг санагддаг. Зүү тавих, бариа хийх, хануур, төөнүүр тавих, тана буцалгах зэргээр л ойлгож хүлээж авдаг. Эдгээр нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний төрөл, арга барил хэдий ч энгийн анхан шатны мэдэгдэхүүн. Уламжлалт анагаах ухаан хэд хэдэн онцлогтой. Хүн байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг. Тиймээс байгалийн онолд суурилсан өөрийн гэсэн арга барилтай. Зөвхөн бариа засал гэхэд маш олон төрөл бий. Яс барих, бумба тавих, тархи барих, дотор доргилт зэргийг барихад боодог, дэвтээх гээд өдөртөө хэрэглэдэг 40-50 бариа засал бий. Тухайн хүний өвчинд тохируулж бариа, засал хийдгээрээ онцлог. Эмчилгээний арга зүйн талаар яривал маш их цаг хугацаа орно. Заавал онол дээр суурилж байж эмчилгээ оношлогоо хийнэ. Байгалийн хүчин зүйлийг ашиглаж тухайн хүнд бариа, засал хийдгээрээ онцлог. Мод, чулуу, тоосгоор жин тавьж бариа, засал хийх зэрэг онцлог эмчилгээний арга барил олон. Ясыг үүрчихээгүй л бол бариад эдгээдэг.

-Хэчнээн төрлийн эм, эмийн ургамал монгол анагаах ухаанд бүртгэлтэй байна вэ?

-2000 гаруй эм, бодис, 3000 гаруйэмийн жор, эмийн арван төрөл байдаг. Буцалгаж уух, ширгээж уух, үрлэн эм, хандан эм, үнсэн гэх мэт маш олон эм байна. Туулгах, бөөлжүүлэх гээд таван төрлийн эм байдаг. Нийтдээ 15 төрөл бүлэгийн уламжлалт анагаах ухааны эм бий.

-Дотооддоо уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэдэг гэж та яриандаа дурдлаа.  Уламжлалтын эмийн үйлдвэр манайд хэд байна вэ?

Ганцхан уламжлалт анагаах ухаан гэлтгүй европ анагаах ухааныг хамт судалж байгаа нь сайшаалтай. Нэг үгээр хэлбэл Монголын анагаах ухааны систем уламжлал болон европ гэсэн хос морьтой хөгжиж байна гэхэд буруудахгүй.

-Уламжлалт анагаах ухааны эмийн зургаан үйлдвэртэй. Монгол орны эмийн ургамалын төрөл зүйл бүрдэл нь арвин хэдий ч нөөц нь бага. Байгальд ургасан ургамал, бүтээгдэхүүнийг шууд очоод түүхээр олон улсын байгууллага ногоон байгалиа устгаж байна гэж үздэг. Яагаад гэвэл үндсээр нь ухаж авч хэрэглэдэг эмийн ургамал байх жишээтэй. Нэгдүгээрт ургамалын нөөцийг тогтоож зөв зохистой хэрэглэх, хамгийн гол нь нөхөн сэргээж ашиглах, буцаагаад тарималжуулж ашиглах зэрэг зүйлийг сайтар судалж үзсний дараа эмийн ургамалаа түүж хэрэглэх хэрэгтэй. Зарим эмийн ургамал цаг хугацааг нь гүйцээж байж түүнэ. Тухайн ургамалын нөөцийг тогтоож энэ жилийн хувьд энэ хэмжээний авч хэрэглэнэ гэх мэтээр судалж нарийн тогтоож байж түүх хэрэглэх, эм үйлдвэрлэх хэрэгтэй. Монголчуудад сайн гээд сонссон зүйлээ шууд түүж, устгах, хөрсийг нь эвдэж, сүйтгэх тохиодол гардаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн үйлдвэр энэ тал дээр илүү анхаарч буцааж тарималжуулахад анхаар ч байна. Түүгээр ч зогсохгүй гадаадад ургадаггүй ховор эмийн ургамалыг манайд авч ирж тарималжуулж байна.  

-Сүүлийн үед эмэнд тасалтай өвчлөл нэмэгдэж байна гэж ярих нь ихссэн. Уламжлалт анагаах ухааны эм тана, европ анагаах ухааны эм хоёрын ялгаатай тал юу байна вэ?

-Гаднаас орж ирж байгаа эм олон бий. Орчин үед зарим эмийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байна. Эмийн түүхий эд баталгаатай нотолгоотой байх ёстой. Сүүлийн үед хуурамч эм худалдаанд гарч байгааг үгүйсгэх аргагүй. Дэлхий дээр хар тамхи, зэвсэг, алт зэрэг хэдхэн асар том, ашигтай бизнес эргэлдэж байдаг. Үүний нэг нь эмийн бизнес ордог. Тиймээс гаднаас орж ирж байгаа эмийг сайтар хянаж шалгаж оруулах хэрэгтэй. Зарим тохиолдолд эмийн сангаас авсан эм өвчинд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Тэгээд яг адилхан савласан, хаяг шошготтой, нэртэй эмийг хэрэглэхээр нэг хоёр удаа хэрэглээд өвчнөө нам дарж байх жишээтэй. Тэгэхээр зөв эмийг сонгож хэрэглэх нь чухал. Монгол эм байгалийн бүтээгдэхүүнийг түүж хэрэглэдэг болохоор анхаарах зүйл олон байдаг. Харшилтай хүн байвал харшил хөдөлгөх эмийн ургамал хэрэглэхгүй байх, ямар ургамалаас харшилтай эсэхийг тогтоож хэрэглэх нь зөв. Эмчийн заавар, жороор авч хэрэглэх ёстой. Монгол эмийн нэг гол давуу тал нь тухайн хүний бие, өвчинд тохирсон бусад эд, эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгах талын бодолцож үйлдвэрлэдгээрээ онцлог. 

Нэг өвчинд сайн байлаа ч нөгөө эрхтэн сөрөг нөлөө үзүүлэг эм бий. Жишээ нь бөөрний эм гэхэд бөөрөндөө сайн үйлчилгээ үзүүлдэг. Мөн дагавар эд эрхтэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байхаар цогц үйлчилгээ үзүүлдгээрээ ихээхэн онцлогтой. Нэг үгээр хэлбэл хүний биеийг бүхэлд нь буюу системтэйгээр эмчилдэг.

ламжлалт анагаах ухааныг хүлээж авах иргэдийн хандлага хэр байна вэ?

-Уламжлалт анагаах ухааныг хүлээж авах сонирхол иргэдэд их бий. Уламжлалт анагаах ухаан монголчуудын амьдралын хэв маяг, хэвшилд, оюун санаанд нь шингэж өгсөн байдаг учраас хүлээж авах хандлага сайн. Ном судар сайн байдаг учраас уншиж танилцах нь их. Сүүлийн үед уламжлалт анагаах ухаанд хандах хандлага сайн. Уламжлалт анагаах ухааныг авах хүсэл өндөр байдаг. Монголчуудаас гадна Канад АНУ зэрэг улсын иргэд манай уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ авах нь ихэссэн. Хамгийн багадаа жилд нэг удаа монгол анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ авч байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мягмартаг
Польшид бгаа эмч нар нэр хунд их унагааж бна шуналын уур дээр нь мэргэжлийн биш ичиж амьдараасай
2017/01/30 94.254.129.195