8o
Улаанбаатар хот
mobile menu

“Токио-2020” олимпийн наадамд шигшээ багийг удирдах ахлах дасгалжуулагчдын нэрс тодорлоо

2017-02-01 13:31:00

Үндэсний шигшээ багийн гол төрлүүдийн сонгон шалгаруулалт дуусах тийшээ хандлаа. “Токио-2020” олимпийн наадамд бокс, чөлөөт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийг удирдах дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын нэрс тодорлоо.

Сонгон шалгаруулалтад оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгалт өгчээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Батсүрэн, Жүдо бөхийн дасгалжуулагчаар О.Балжинням нар томилогджээ.Чөлөөт бөхийн сонгон шалгаруулалтад 11 дасгалжуулагч хамрагдсан байна.

Холбооноос хэлэлцээд, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайханы нэрийг ту тус өргөн мэдүүлжээ. Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг тодруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл