8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө: Өглөөний цайны ач тус

2017-02-04 12:18:00

Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай. Тиймээс та өглөөний цайгаа заавал уух ёстойг зөвлөж байна. ДЭМБ-ын судалгаагаар “Өглөөний унд хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг” гэдгийг баталсан байгаа. Эрдэмтдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг. 
Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа уух нь эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдөгийг тэр бүр мэддэггүй шүү дээ.

АНУ-ын судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбодь ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг. Та өглөөний цайгаа заавал уугаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment