8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөлбөмбөгийн охидын баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2017-02-10 10:44:27

Өчигдөр Монголын Улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг олон улсын анхны тэмцээндээ оролцохоор эх орноосоо морджээ.

Монголын эмэгтэйчүүдийн анхны өсвөрийн шигшээ баг байгуулагдаад жил болоогүй ч Хонконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Тус тэмцээнд Монгол, Хонконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн багийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож, энэ сарын 13-нд шилдгүүдээ тодруулна.

Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай өнөөдөр хийнэ. Хоёр дахь тоглолтоо маргааш Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонконгийн шигшээ багтай 13-ний өдөр хийхээр оноолт таарчээ. Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment