8o
Улаанбаатар хот
mobile menu

"Парисын их дуулга" өнөөдрөөс эхлэнэ

2017-02-11 11:00:00

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн үргэлжилсээр байна. Саяхан тохиосон Токиогийн их дуулгад дэлхийн аварга М.Уранцэцэг түрүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Францад “Парисын их дуулга” болох гэж байна. Уг тэмцээнд 60 орны эрэгтэй, эмэгтэй 431 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа билээ.

Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн  48 кг-д дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, +78 кг-д О.Жавзмаа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар эх орноо төлөөлөн оролцохоор Францыг зориод байгаа. Парисын их дуулгад өмнө нь Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, М.Уранцэцэг нар түрүүлж байсан удаатай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл