8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсан , Л.Гансүхийг сулласан өдөр

2017-02-10 18:44:00

 Өдөр тутмын буруу жижиг сонголтууд муу зуршлыг үүсгэж байхад өдөр тутмын зөв жижиг сонголтууд эерэг дадлыг бий болгож байдаг. Хийсэн сонголт тань таныг бүтээнэ. Эрхэм уншигч та бүхэндээ ажлын сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн асуудлыг та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы үеэр үг хэлсэн. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ хэмжээн онцолж байсан. Төрийн тэргүүн УИХ гэдэг нь Монголын төлөө зөвшилцөж ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан.   Одоо шийдвэр болох нь. Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй.

Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой. 1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй. Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй. Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан.

“Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой.Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой. Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна. 

Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлэв.

 “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалган гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэнээр УИХ-аас тогтоол баталлаа.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргалаа. 

Тогтоолд УИХ-аас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг авлаа.

"Эрдэнэт"-ийг хувийн хэвшилд үлдээхийн төлөө 12 гишүүн кноп дарав

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлаар санал хураахад нийт 61 гишүүн оролцлоо. Үүнээс 49 гишүүн нь “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авахыг дэмжиж кноп дарсан бол 12 гишүүн эсрэг кноп дарсан юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, С.Жавхлан, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар эсрэг кноп дарсан юм.

УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө

УИХ-ын намрын чуулган ардаа маш олон асуудал дагуулан ийн өндөрлөлөө. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засагт нааштай үр дүнгүүд харагдаж эхэлснийг онцолсон. Тухайлбал, валютын нөөц 1.3 тэрбум болж, ханшийн огцом өсөлтийг бууруулах нөхцөл бүрдсэн байна. Үүнээс илүү сайжруулж чадах эсэх нь УИХ, Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанаас хамаарна. УИХ намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталжээ.

Тухайлбал, сар шинийн өмнө 122 мянган ахмад настан тэтгэврээс гадна насны хишиг хүртэх болж байгаа аж. Үүнд 20.5 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэврийн зээлийн хүү жилийнх нь 18 хувь байсан бол 15 болгосон. Цаашид ч тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг хичээж ажиллах ёстой гэлээ.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх болоход УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдийд зарлан хуралдуулах боломжтой гэсэн юм.

Гал гарсан “Wellmart” төвийн удирдлагууд өнөөдрийг хүртэл түрээслэгчидтэй уулзаагүй гэв

-Түрээсээ төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд лангууны метр квадратаасаа шалтгаалж нэмэгдэл төлдөг-

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Wellmart” худалдааны төвд  гал гарсан билээ. Галын улмаас худалдааны төвийн хоёрдугаар давхар тэр чигээрээ шатсан юм. Гал шөнийн 03 цагийн үед гарсан бөгөөд Онцгой байдлын газарт эргүүлийн цагдаа дуудлага өгсөн байна. Тухайн үед Дуудлагын дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гал унтраах дөрвөн ангийн долоон тасаг, 11 автомашин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 6-7 цагийн хугацаанд ажиллаж галыг бүрэн унтраасан аж.  

Одоогоор галын шалтгаан болоод хохирлын хэмжээг тогтоохоор Онцгой байдлын албаныхан, Цагдаагийнхан ажиллаж байна. Тус барилга нь гурван давхар бөгөөд нэгдүгээр давхарт Wellmart худалдааны төв, Капитал банкны салбар, Эмийн сан, “Мобиком”-ын гэрээт борлуулагч хоолны газар, хоёрдугаар бэлэн хувцасны лангуунуудыг иргэд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Мөн ломбард үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Галын шалтгаан болон хэргийн газрын үзлэг хэр явж байгааг сурвалжлахаар бид тус төвийг зорьсон юм. Өдрийн 12:35 минутын үед бидний очиход хөх өнгийн олсоор төв рүү орохыг хориглож зааг татсан байв. Хоёрдугаар давхрын бүх цонх галд өртсөн учир модон хавтангаар халхалсан байсан юм. Галыг унтраахад их хэмжээний даралттай ус хэрэглэсэн бололтой төвийн гадна талбай тэр чигтээ мөс тогтсон байдал байлаа.  

-Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус төвд удаа дараа хулгай орж байжээ-

Ингээд бид төв рүү орж тэнд ажиллаж буй албан хаагчдаас мэдээлэл авах гэсэн боловч “Хэргийн газарт холбогдох мэргэжлийн байгууллага үзлэг, шалгалт хийж байгаа учраас гадны хүн оруулах боломжгүй. Одоогоор гадна хэсгийн үзлэг хийгдэж байна. Үүний дараа үнс, нурмыг шинжлэх ажил эхэлнэ. Тэгж байж галын дүгнэлт гарна. Тус төвийн барилгын менежер, инженер зэрэг албаныхан дүн шинжилгээ хийхэд оролцож байгаа гэсэн” хариулт өгсөн юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

НӨАТ-ын сугалаанаас татгалзья

Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу НӨАТ-ын татварын буцаан олголтыг 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн 462000 иргэнд 32.9 тэрбум төгрөг буцаан олголтыг хийсэн. Дансанд татварын буцаан олголт орж ирлээ хэмээн баярласан нь дийлэнх нь. Өмнө нь үл ойшоосон, хайнга хандсан хэсэг нь улам идэвхжиж НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх иргэдийн тоо хэд дахин өссөн гэдэгт эргэлзэхгүй байна. НӨАТ-ын хууль иргэнд татварын хяналт тавих эрх чөлөөг өгсөн. Энэ нь маш сайн үзүүлэлт.

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсний буянд манай улсын татварын орлого ерөөсөө тасраагүй. Тасрах нь бүү 100 хувийн өсөлттэй байгаа. Тэрнээс илүү ч үзүүлэлт гарсан байж магад. Улсын татварын орлогын биелэлт бол НӨАТ-ын урамшууллын системийн үр дүн, эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулиар 34.2 их наяд төгрөгийн орлого ил болсон.

Өмнөх олон жилүүдтэй харьцуулбал хууль хэрэгжсэнээс хойш татвар өгдөггүй байсан 60 хувийн аж ахуйн нэгжүүдээ татвараа аваад эхэлсэн.Мөн татварын байцаагч л арван хэдэн тэрбумаар нь авч халааслаж байсан нь таслан зогсоосон нь нууц биш. Харин эдийн засгийн бүх үзүүлэлт унасныг аль ч статистикаас харж болно. Харин энэ хууль хэрэгжиж иргэндээ хяналтыг өгсөн учраас сүүлийн арван сарын хугацаанд татварынхаа бааз суурийг хэдэн арав дахин их ихэсгэсэн аж.

НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын эхээр буцаан олгосон нь урамшууллын мөнгө нь эргээд цагаан сарын үеэр эргээд үйлчилгээний байгууллагад очиж эргэлтэд орж байгаа болов уу. НӨАТ-ын хууль хэрэгжсэний үр дүн тодоос тод гарч эхэллээ. Иргэд энэ урамшууллаа аваад эхлэхээр энэ татварын хууль боловсронгуй, шинэчлэн найруулж сайжраад явах биз ээ.

Харин сугалааг цаашид явуулаад байх хэр зохимжтой вэ. Гадны орнууд дан сугалаа явуулж эдийн засгаа хөшүүрэгддэг явдал бий. Албаны хүний ярианаас орнуудын жишгээс харж байхад сугалаа явуулж эхлээд иргэдийн идэвх сайн байсан ч сүүл рүүгээ суларч унасан. Тэд баримтаа заавал авах шаардлагагүй болдог. Тэгэхээр далд эдийн засаг буцаад нэмэгдэх хандлага ажиглагдсан гэдэг. Манай эдийн засагчид ч цаашид сугалаа явуулах хэрэггүй гэж үздэг. Ер нь иргэд сугалаанд их эргэлздэг, бас их харддаг. Тэгээд ч 400 сая төгрөгийн хоёр эзэн гарч ирчихээд нэг хэсэг хэвлэл мэдээлэл шүүх цагдаа болцгоосон. Энэ жишээ хардлагыг улам лавшруулсан. 

Өнгөрсөн онд 20 удаа сугалаа явуулж, сугалааны хонжворт 20 гаруй тэрбум төгрөг тусгасан. Татварын шинэ системд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс сугалаа явуулсан гэж ярьдаг.  Ер нь сугалаатай, сугалаагүй хүмүүс татварынхаа урамшууллыг авчихна. Өнөөдөр хүмүүс үр ашгийн бүгд ойлгоод эхэлчихлээ.

Сугалаанаас илүүтэй урамшуулал нь чухал гэж харж байна.      

Б.Оюунгэрэл: Контент үйлдвэрлэгч, коммент бичигч хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй

Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн Тэргүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр хүнийг гүтгэх явдал ихэслээ. Хуулийн хатуу хариуцлага хүлээлгэ” гэж хэлээд зогсохгүй сэтгүүлчдийг худалдагдсан гэлээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

--Сүүлийн үед манай улсын нийгэмд хүний нэр төрийг гутаах, доромжлох, гүтгэх олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглах, ялангуяа цахим орчныг маш өргөнөөр ашиглаж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид маань мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд холбогдсон, захиалгаар иймэрхүү үйлдлийг их хийдэг боллоо. Манай нийгэмд сайн хүн гэж байхаа болилоо. Ах зах, ёс гэж мэдэхээ байлаа. Ямар нэг хүнийг хүндэтгэх үлгэрлэхгүй боллоо. Ажил хийсэн ч тэр хүн гүтгэгдэж доромжлогдож байдаг, хийгээгүй байсан ч мөн адил гүтгэгдэж, доромжлогддог хүнлэг бус асуудал хавтгайрсан. Ёс суртахуунгүй асуудал газар авлаа. Заримдаа хэт харгис хэрцгий шинж чанартай, бүдүүлэг, танхай шинж чанартай ийм зүйлүүд орж ирж байна. Сүүлийн үед энэ нь хүний сэтгэл санааны эрхийг дэндүү хохироож байна гэж Ц.Гарамжав гишүүн ярьсныг хүмүүс мэдэж байгаа.

1-рт хууль санаачлагчид болон хууль батлагчдад хэлэхэд контент үйлдвэрлэгч коммент бичигч 2 ялгаатай гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

2-рт өөрсдийн хийсэн, ярьсан буруу зөрүү үйлдлийн бүх буруугаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сэтгүүлчид рүү нялзаадаг байдлаа зогсоож өөрсдөө ёс зүйтэй байгаасай гэж хүсч байна.

3-рт Манай нийгэмд маш олон сайн хүн байгаа. Харин тэрийг олж харах нүд эрх мэдэлтнүүдэд алга байна уу гэж харж байна.

4-рт Ажил хийж байгаа олон мянган хүн байгаа. Тэд хийснийхээ төлөө магтуулах гэхээсээ илүүтэй хийсэн ажилдаа урамшаад амьдрал ахуйгаа аваад явж байгаа. Харин ам ажил нь зөрдөг, зөвхөн амаараа ажил хийдэг хүмүүсийн талаар шүүмжилж бичих нь хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн үндсэн үүрэг гэдгийн сануулмаар байна.

-Улстөрчид юм л болбол сэтгүүлчдийн амыг таглана гэдэг. Бидний эрхэнд дэндүү халдаад байгаа юм биш үү. Сэтгүүлчид эрхээ хамгаалж чадаж байна уу?

-Засагчины морь усгүй гэдэгтэй адил сэтгүүлчид өөрсдийн асуудалтай холбоотой зүйлүүд дээр нэгдэж дуугарч хамтарч ажиллаж чадахгүй байна гэж харж байна. Бараг л сонгууль бүрийн өмнө ямар нэг хууль, дүрэм, журам гаргаж хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн, айлгах гэсэн үйлдлүүд гардаг нь хэвийн үзэгдэл шахуу л болсон. Энэ удаад ч гэсэн удахгүй ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотой өөрсдөдөө ашигтай хэвлэл мэдээлэлд халтай хуулийн заалт оруулж ирж бүр ухралт хийж эрүүгийн хуулиар шийтгэдэг болох талаар санал гаргаж байгаа нь харамсалтай. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд сэтгүүлчдийг барьж хорьдог заалтыг байхгүй болгож эрүүгийн гэм хэрэг биш зөрчилд тооцож тусгаж өгсөн байдаг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Олны танил тамирчин хар тамхи гаалиар оруулах гэж байгаад баригджээ

Сүүлийн үед манай улсад хар тамхины хэрэг маш их гарч олон залуус , шоронгийн хаалга татаж байна. Хамгийн сүүлд гэхэд олны танил эрхэмүүдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж мансуурч улмаар нэг нь 2 давхараас  унаж амиа  алдсан хэрэг гарсан. Тэгвэл саяхан   70,90 оны хоёр залуу Монголын хилээр 56 гр хар тамхи авч орох гэж байгаад баригдсан байна. Хоёр залууг саатуулан хориод байгаа бөгөөд  нэг нь олны танил дуучин байсан гэнэ. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Засгийн газар Эрдэнэттэй холбоотой ямар ч хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралд Монголын зэс корпорацийн төлөөлөл, Засгийн газрын гишүүд оролцож байна. Хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан ОХУ-ын өндөр технологийн “Роснефть” компаниас Монгол Улсын Засгийн газарт олон улсын шүүхэд хандахаа илэрхийлсэн захидал ирүүлсэнийг мэдээлэв. Мөн тэр захидалд гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, төр авах шийдвэр гаргавал Оросын талд буцааж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин энэ тохиолдолд Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй шүү гэж “сайд нарын сайд” нь албан ёсоор мэдэгдлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, “Роснефть” компанийн захирал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг ирүүллээ. Олон улсын шүүхэд хандана шүү гэсэн утгатай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хууль зөрчөөд шийдвэр гаргасан, УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тийм учраас алдааг засах нь УИХ-ын өөрийнх нь үүрэг. Цаашдаа “Эрдэнэт”-тэй холбоотойгоор ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар өр төлбөр төлөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

Шуурхай: Л.Гансүхийг дөнгөж сая суллав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг дөнгөж сая суллажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан. 

Харин Төв аймгийн сум дундын шүүх өнөөдөр түүнийг магадланд хамруулах эсэхийг хэлэлцэж, улмаас ийнхүү суллах шийдвэр гарчээ. Ингэснээр Л.Гансүх эрх чөлөөтэй болж, суллагдав.  

 Дэлхий дахинд: Трампын цагаач, дүрвэгсдийн эсрэг тогтоосон бодлого "нурлаа"

Пүрэв гарагт буюу Өчигдөр холбооны давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлодог долоон орноос дүрвэн ирэгсдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг сэргээхээс татгалзсан байна. Сан Франциско хотын давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч санал нэгтэй ийм шийдвэр гаргаснаар хориглогдсон долоон орны иргэд АНУ-д үргэлжүүлэн зорчих боломжтой болж байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр “Шүүх дээр уулзацгаая. Манай орны аюулгүй байдал эрсдэлд орлоо” хэмээн бичсэн байна. Одоо Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах эрхтэй болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Миннесота мужууд Трампын хоригийн эсрэг шүүхэд гомдол гаргаснаар хоригийг түр цуцлаад байв. Үүний дараа Хууль зүйн яам Сан Францискогийн шүүхэд давж заалдсан нь ийм үр дүнд хүрлээ.

Нэгдүгээр сарын 27-нд гаргасан Трампын шийдвэрт Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Ливи, Йемен гэсэн долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон юм. 

Аялах хүсэлтэй иргэдийг хязгаарлаж, хориглосон явдал буруу шийдвэр

 АНУ-ын 45 дах ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан шийдвэрт ард олон дургүйцэж, шашин болон хүний эрхийг уландаа гишгэсэн хэмээн үзэж байгаа юм. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ визаны асуудлын талаар ярихдаа “Бид энэ газар нутагт аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд Муслим иргэдийн аялах, нэвтрэх явдлыг хязгаарлах нь зүйтэй” гэв. 

Доналд Трамп энэхүү шийдвэрийг нэгдүгээр сарын 27-ны өдөр гаргаж, 120 хоногийн хугацаанд АНУ даяар Муслим шашинтай нэр бүхий улсаас болон Сирийн цагаачдын нэвтрүүлэхийг хориглосон тушаал гаргасан юм. Энэхүү шийдвэр гаргасан даруйд “Цагаан ордон”, “Трамп цамхаг”-ын гадаа эсэргүүцэгчдийн жагсаалтай нүүр тулсан. 

"Хорио цээр" хэнд илүү хохиролтой вэ?

АНУ-ын нутаг дэвсгэрт Иран, Ирак, Ливи, Сомалиа, Судан, Сири, Йемен зэрэг орны иргэд 90 хоногийн хугацаанд зорчихгүй байж, дээрхи улсын иргэншилтэй болон давхар иргэншилтэй иргэдэд ихээхэн гарз хохирол учруулж байна.

Их Британи тус шийдвэрийг даган биелүүлэх тухайгаа амлаж, дээрхи орны иргэдийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзвэл хил дээр шалгалтыг улам нэмэгдүүлэх болсоноо анхааруулж хэлжээ. Харин АНУ, Их Британийн дунд дээрх шийдвэр огт нөлөөлөхгүй хэвийн зорчино хэмээн удирдагчид мэдээлжээ. “Цагаан Ордон”-оос удирдлагууд мэдээлэхдээ АНУ-ын ногоон карт эзэмшигч болон хуулийн дагуу оршин суух эрхтэй иргэдэд тус шийдвэр нөлөөлөхгүй гэв.

Эрх баригчид ямар байр суурьтай байна вэ? 

Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа “Бид шашин шүтлэгээр ялгах бус өөрийн эх орныхоо аюулгүй байдлын төлөө тус алхамыг хийж байна. Энэ 90 хоногийн хугацаанд визаны асуудлаар хэлэлцэж, тохирох шийдвэрт хүрсэний дараа дараагийн чухал алхамыг авч, хэрэгжүүлнэ” гэжээ. АНУ-ын гадаад харилцааны хорооны сенатич Боб Коркер “Энэхүү гаргасан шийдвэр ногоон карт эзэмшигчдэд ямар нэгэн хохирол учруулахгүй” гэв. Харин АНУ-ын Ардчилсан намын сенатын бүлгийн дарга Чак Шумер “АНУ хүний эрхийг уландаа гишгэж, илүү аюултай нөхцөл байдалд улс орноо татан орууллаа”. 

Ноён Трампын гаргасан шийдвэр иргэдийн бухимдалтай тулгараад байгаа ч Канадад сайхан боломж нээж өгч, цагаачлалын бодлогодоо чухал нөлөө авчрах болсон юм. Канадын ерөнхий сайд Жастин Трудеа өөрийн твиттер хуудаснаа “Дайн болон террор үйл ажиллагаанаас болж хохирсон буруутан бүрийг өөрийн улс орондоо хүлээн авахад бэлэн байна” гэв. 

chuhal.mn 

Эх сурвалж: BBC, CNN, Business Insider

Доналд Трамп Бүх Хятадын дарга Си Зин Пин рүү захидал илгээжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бүх Хятадын дарга Си Зин Пин рүү захидал илгээжээ."Цагаан ордон"-оос мэдээлж буйгаар Доналд Трампын тангараг өргөх ёслолын дараа баярын бичгийг хүргүүлэн өгсөн байдаг. Хэвлэлийн албаны төлөөлөгч Шон Спайсерийн хэлж буйгаар "Хятадын ард түмэнд баяр хүргэж, хоёр орны харилцаа өргөжин, тэлж сайжиран гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн гэж захианы агуулгыг дурдаж өнгөрүүлэв. 

Одоогийн байдлаар хоёр орны удирдагч утсаар ярилцаагүй байгаа бөгөөд Трамп зарим талаараа Хятадын бодлогыг эсэргүүцдэг ч түүний охин Иванка болон зээ охин Арабелла нар Вашингтон хот дахь Хятадын элчин сайдын яамын газрын шинэ жилийн баярт ирж, байдлыг эерэг болгосон гэж хэлж болно. 

Доналд Трампыг сонгогдсон цагаас эхлэн АНУ Хятад, Тайвань улстай Өмнөд Хятадын тэнгис, вальют, гадаад худалдааны бодлого зэрэгт маргаантай байгаа бөгөөд дээрхи асуудалтай холбоотойгоор Тайваньтай сайн харилцаа тогтоосон явдал Хятадын уур бухимдалыг төрүүлээд байгаа билээ. 

Эх сурвалж: BBC 

chuhal.mn 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
willams
do you loan a urgent loan amount to pay your bills if yes email collinswillamsloanfirm@gmail.com and get your offer as well
2017/09/22 105.112.39.43
Mrs Lee.
Сайн байцгаана уу. Надаас зээл авах талаар хүн бүр энд байна уу? Би энэ форумд зөвөөр гэрчилсэн өөр өөр зээлийн зээлдүүлэгчдээс хэд хэдэн удаа шалгаруулсаны дараа би үнэн бодитоор болон хэрэглэсэн гэр
2017/09/22 105.112.39.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment