8o
Улаанбаатар хот
mobile menu

"Их дуулга"-д оролцож буй бөхчүүдийн оноолттой танилц

2017-02-11 14:06:00

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны “Их дуулга” ангиллын тэмцээн Францын Парис хотноо өнөөдөр эхлэх гэж байна. Монголын шигшээ баг энэ жилийн УАШТ-д амжилттай барилдсан шилдэг залуу бөхчүүдээ оролцуулж байгаа билээ. Ингээд өнөөдөр барилдах манай улсын бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.

Эрэгтэй

60 кг. Улсын шинэхэн аварга Ж.Амарболд тэмцээний “Б” хэсэгт багтан барилдана. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Бразилийн хашир туршлагатай бөх Эрик Такабатакетай барилдана. Түүнийг ялсан тохиолдолд Францын Седрик Револ, Гүржийн Лукуми Чквимиани, БНХАУ-ын Шан Ы нарын аль нэгтэй барилдахаар байна.

Мөн 60 кг-ийн жинд ОУХМ Б.Амартүвшин мөн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тэрээр эхний барилдаанаа Аргентиний Николас Гоместой хийнэ. Түүний хуваарилагдсан “С” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Орхан Сафаров, Францын Винсен Лемар тэргүүтэй шилдгүүд оржээ.

66 кг. Энэ жил жин өгсөн 66 кг-д анх удаа улсын аварга болсон ОУХМ Ганболдын Хэрлэн Парисын “Их дуулга”-ын Д хэсэгт хуваарилагджээ. Тэрээр эхлээд хийлж, дараа нь Узбекистаны Абдулжалил юсуповтой барилдахаар оноолт таарчээ. .    

Залуу бөх Баттогтохын Эрхэмбаяр эхний тойрогт Францын Матиас Бучетай, түүнийг ялбал Канадын Антуан Бучардтай барилдана.

73 кг. Манай найдлага хүлээлгэж буй шилдэг залуусын нэг Н.Хадбаатар тэмцээний А хэсэгт барилдана. Тэрээр эхний тойрогт хийлж, дара нь олимпийн аварга Лаша Шавдатуашвилитэй барилдана.

Эмэгтэй

48 кг. МУГТ М.Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлжээ. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд дараа нь БНСУ, Аргентиний бөхчүүдийн ялсантай барилдана.

52 кг. Л.Сосорбарам эхний тойрогт БНСУ-ын Ха Жу Хэтэй барилдаж, ялбал Бразилийн Эрика Мирандатай барилдана.

57 кг. Энэ жинд МУГТ Д.Сумьяа барилдах ёстой ч тэмцээний оноолтод нэр нь байсангүй.

63 кг. ОУХМ Болдын Ганхайч эхний тойрогт Румын улсын бөх Аделина Добретой барилдана. Түүнийг ялбал олимп дэлхийн аварга Тина Трстеньяктай барилдах юм. Харин ОУХМ Б.Мөнгөнчимэг БНСУ-ын Хан Хэ Жутай барилдаахаар болсон байна.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment