8o
Улаанбаатар хот
mobile menu

Чухал зөвлөгөө: Биеийн галбиртаа тохируулан "Blue Jeans"-ээ зөв сонгох арга

2017-02-12 10:00:00
Таалагдсан болгоноо авахын тулд таарсан байх ёстой. Гэтэл худалдан авсан jeans өмд таарахгүй, буруу сонгож, өгзөг гардаг, эсвэл хэт богино суудалтай бол яах вэ? Олсон мөнгөө үргүй зарж, хувцасны шүүгээнд "түүх" болон үлдэх хувцасны тоо нэгээр нэмэгдэнэ. Тэгэхээр биеийн галбиртаа тохируулан өмдөө хэрхэн сонгох талаар зөвлөмж хүргэе.
 
1. Богино цээж, урт хөлтэй биеийн галбир
Энэ төрлийн галбиртай эмэгтэйчүүдэд бариун, нарийн бараан өнгийн jeans тохирно. Энэ нь биеийн өө нуух болно. Цээж богино учраас урт цайвар подвалк, урт ханцуйтай нарийн цамц хоорондоо сайхан зохицох болно.
 
2. Майга эсвэл "X" хөл
Иймэрхүү хөлтэй бүсгүйчүүдэд өргөн суудалтай, доошоо шулуун загвартай өмдийг сонгох хэрэгтэй 1970-аад оны jeans өмдний стилийг эргэн дурсаарай.
 
3.Лийрэн галбиртай бүсгүйчүүдэд
Ийм төрлийн галбиртай бүсгүйчүүд тод өнгийн эсвэл сунадаг, резинтэй jeans байвал илүү тохирно. Мэдээж өгзөг, хөх хоёрыг нэг түвшинд харагдуулахын тулд гоёмсог хүзүүний зүүлтийг сонгох хэрэгтэй.
 
4. Элсэн цаг шиг биеийн галбиртай эмэгтэйчүүдэд
Энэ галбирт харьцангуй бүх төрлийн jeans тохирдог. Бариун, өргөн, цайвар, хар гэх мэт бүгдийг өмсөж болно. Гагцхүү өөрт таарах, зохицох өмдийг сонгох хэрэгтэй. Цайвар jeans өмсвөл сайхан харагдана. Мөн гоёмсог өндөр өсгийт, бариун цамцтай хослуулвал хэнээс ч илүү байх болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment