8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Данзан: Улсын начин Б.Ганзоригоос бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн

2017-02-15 09:00:00

Бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа. 

-Бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахаар болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Гэтэл бөхчүүдээс допинг илэрсээр байна. Үүнээс харахад зөвхөн наадмаар допингийн шинжилгээ авч байгаа нь учир дутагдалтай байгаа нь тодорхой байна. Тийм учраас Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийг “Допингүй монгол бөхийн төлөө” уриан дор ажиллаж наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байхаар тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн журам баталсан. Энэ журмыг бүх бөхдөө товхимол болгон хүргүүлсэн. Бөхчүүд энэ журмыг дэмжиж байгаа.

-Ямар үндэслэлээр 16 бөхийг сонгосон юм бэ?

Барилдаанд шөвгөрч байгаа бөхчүүд, бөхчүүд ба үзэгчдийн санал болгосон бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн нэрлэсэн бөхчүүд, өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн бөхчүүдээс шинжилгээ авна.

-Ямар үндэслэлээр хэнээс шинжилгээ авахыг дээрх журмаар зохицуулсан. Барилдаанд шөвгөрч байгаа бөхчүүд, бөхчүүд ба үзэгчдийн санал болгосон бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн нэрлэсэн бөхчүүд, өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн бөхчүүдээс шинжилгээ авна. Мөн улсын наадамд дөрөв даваад тавд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүдээс сорьц авах юм. Одоо бол эхний ээлжид бөхчүүд, үзэгчдээс санал авч байна. Бөхийн бүх дэвжээдээр явж, бөхчүүдээр шинжилгээ авхуулахыг хүсч байгаа бөхчүүдийн нэрийг тусгай хуудсанд нууцаар бичүүлэн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авч байна. Энэ хуудсанд улсын цолтой 8, аймгийн цолтой 8, сумын цолтой 8 бөхийн нэр бичих бололцоотой. Бөхчүүд, үзэгчид  хэдэн хүний нэр бичих нь тухайн хүний асуудал. Одоогоор 500 орчим бөх, мөн төдий тооны үзэгчдээс санал аваад байна. Санал өгөөгүй байгаа дэвжээдийн бөхчүүдээс үргэлжлүүлэн санал авна. Саналын хуудсанд нэр нь хамгийн олон давтагдсан 16 бөхийн нэр тодорхой болно. Үүн дээр дээр хэлсэн бусад нөхцөлөөр бөхчүүдийг хамруулах бололцоотой. Ингээд эхний ээлжид 16 бөхөөс допингийн шинжилгээ авна.  Улсын цолтой нь 10 орчим, аймгийн цолтой 4-5, сумын цолтой 1-2 бөхийг хамруулах болов уу. Ийм байдлаар Улсын баяр наадам хүртэл хоёр удаа бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар төлөвлөөд байна.

-Шинжилгээг хаана хийх вэ. Нэг бөхөд хэчнээн төгрөгийн зардал гарах вэ?

-Монголдоо, камерийн хяналт дор ямар нэг хардлага дагуулахгүйгээр бөхчүүдээс сорьц аваад сорьцыг Солонгос улсад явуулж шинжлүүлнэ. Нэг бөхийн шинжилгээний нийт зардал нэг сая 500 мянган төгрөгт багтах болов уу.

-Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-Манай холбоо “Допингийн эсрэг” сан байгуулж, тусгай шилэн данс нээсэн. Санд хамтарч ажилладаг байгууллага, бөхчүүд, бөхийн дэвжээд, иргэд хандив өргөхийг уриалан ажиллаж байна. Бөхчүүдийн хувьд цолны эрэмбээр хандив өгнө. Хандив мөнгө нь янз бүр байна. Жишээлбэл, улсын аварга нэг сая, арслан 800 000, гарьд 600 000 гэх зэргээр өөр өөр байна. Бөхийн дэвжээд нэг 500 мянган төгрөгийн хандив өгөх жишээтэйгээр санжүүжилтээ босгож байна. Бөхийн холбоо бол дангаараа дийлэхгүй.

Энэ хуудсанд улсын цолтой 8, аймгийн цолтой 8, сумын цолтой 8 бөхийн нэр бичих бололцоотой. Бөхчүүд, үзэгчид  хэдэн хүний нэр бичих нь тухайн хүний асуудал. Одоогоор 500 орчим бөх, мөн төдий тооны үзэгчдээс санал аваад байна.

-Өнгөрсөн баасан гаригт Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хуралдсан. Хурлаар допинг хэрэглэсэн бөхчүүдийн  асуудлыг хэлэлцсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт 2017 оны наадмын төсөв, төлөвлөгөөг баталсан, хоёрдугаарт  2016 оны наадмаар хийсэн шинжилгээгээр допинг илэрсэн хоёр бөхийн тухай асуудал хэлэлцсэн шийдсэн байна. Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын начин цол хүртсэн Б.Ганзоригоос бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, хүний биед байдаггүй хүч тамир нэмэгдүүлэгч бодис илэрсэн. Бүх цаг үед гэдэг нь тэмцээн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон заалттай гэсэн үг. Б.Ганзоригийн хувьд цолыг нь хураах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах үндэсний хороо гаргасан байна. Одоо Ерөнхийлөгч эцэслэн шийдэх учиртай. Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарцолоос  мелодиниум гэдэг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй бодис илэрсэн. Энэ бодис нь хүний биед байдаг, хэрэглэсэн тохиолдолд жил хүртэлх хугацаагаар хүний биед хадгалагддаг онцлогтой. Дэлхийн олон улсын допингийн эсрэг агентлаг (BADA) уг бодисийг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн допингийн төрөлд оруулсан байдаг. Сорьцонд 1000-5000нг/мл байвал тухайн улс өөрийн дотоодын дүрмээрээ шийдэж болохыг дэлхийн допингийн эсрэг агентлагаас зөвлөмж болгосон байдаг байна. Гэтэл Б.Баатарцолоос 1300 нг/мл хэмжээтэй илэрсэн. Нөгөө талаас энэ бодис илэрсэн тамирчны цол, медалийг хураах шиийдвэр бараг гаргаагүй олон улсын жишиг байна. Тухайлбал, ОХУ-ын нэрт тамирчин Шараповагийн сорьцноос энэ бодис илэрсэн ч уралдаан тэмцээндээ оролцсоор байгаа юм байна. Тэр зөвхөн ивээн тэтгэгчдээ л алдсан байна. Тиймээс энэ бүх байдлыг харгалзан үзээд бөхийн салбар хорооноос оруулсан саналыг үндэслэн Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар  хасах шийдвэр гаргасан. Харин мөн саяхан сорьцонд уг бодис 100 нг/мл-ээс  дээш хэмжээтэй илэрвэл допинг хэрэглэсэн гэж үзэх тухай заалттай зөвлөмж ирээд байгаа юм байна. Тэгэхээр мелодиниум хамаагүй гэж бодож болохгүйг бөхчүүд цаашид анхаарах хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hugshin teneg gulug ajilaa ug bayariin buhiig buyant uhaad hiihgui ch geh shig tasalbaraa onliner zarahgui gh shig davartsan pizda
2017/02/19 202.70.46.209
Tugsuu
1300 ilersen baatartsol aimaar bolj barag tvrvvlen shdee 0,7ilerhed l erhiin hasdag bizdee ingej hydlaa shaahaa boli myy lalaryydaa
2017/02/16 103.57.92.165
Tugsuu
ganzorig bol dopin ilreh hamgiin magadlalgvi boh nytgiin bohchvvdeer tab dabsan shal hydlaa medeelel bn
2017/02/16 103.57.92.165
ГОВЬ АЛ
НЯМДОРЖИЙГ БАРЖ ИДЭХГҮЙНЭЭ. ХАНДИВ ТУСЛАМЖААР АМЬДАРЧИХ ГУЙЛГАЧИН ЮМАА. ҮЙЛИЙН ҮРЭЭ БОДОЖ ЯВААРАЙ ДАА БУУРАЛ АХ МИНЬ
2017/02/16 103.212.119.206
Buh
Baatartsoliin barildah erhiig hasaj, nachin tsoliin huraah yumuu Danzan
2017/02/16 202.70.46.208
Boow danzan
Ulsiin tsoltoi bohoos awaad ilerwel yaahuu tsolii ni huraah uu eswel erhii ni hasahuu naad heden nohoi chin tariagaa hoshnogondoo shaahaa tvr aznaad biee amraaj bgaa bz aimgiin tsoltoigoo ih awmaarin
2017/02/16 112.72.11.106
Bogs nyamdorj
Ene mongo ugaah ajlaa boliochee. Bohiin holboo nertei luiwarchinguudaa.
2017/02/16 27.123.214.110
ccc
ajilaa sain hj bna amjilt
2017/02/15 202.9.41.188
kkkkk
Данзан, Нямдорж та 2 одоо болсоон та --н норм дууссан одоо зайлцгаа
2017/02/15 202.131.225.197
Munkhuu
Sharopova 4saraas temtssend orj ehelhiig ch medehgui mal yum daa
2017/02/15 23.118.173.241
zochin
Sanal neg bna engiin hiih estoi zuiliig hiihgui nairaagaa aldahgui gesen sanaa shinechlel heregtei bna bohchuud ch gesen durgui yum bna lee odoo idej hanaj tsadaa bizdee
2017/02/15 122.201.31.130
zochin
R Nyamdorj danzan ta 2 odoo bolson zaluuchuudad zaigaa tavij ug dandaa nutag us dov jalgaar ylgavarladag shdee ichih heregtei
2017/02/15 122.201.31.130
Даваа
Энэ хүн шинжлэх ухааны гайхамшигтай нээлт хийсэн хүн шиг гарчээ.
2017/02/15 202.131.246.30
Зочин
Солонгост төлдөг шинжилгээний мөнгөө цуглуулаад нэг эмнэлэгийн шинжилгээний тасагт хөрөнгө оруулалт хийгээд дотооддоо сорьц хийчиж баймаар юм. Бусад спорны холбоодод ч хэрэгтэй баймаар. Эргүү тэнэг юм
2017/02/15 66.181.185.224
Zochin
Er ni boh uzehees shal durgui hurdeg bolson.nairaa ene ter ni zevuu hurmeer
2017/02/15 177.73.69.212
Банди
Сэдэвтэйгээ авцалдахгүй инээчихсэн бандийн зураг вэ.
2017/02/15 182.160.0.149