-8o
Улаанбаатар хот
mobile menu

FAO: Мялзан төст өвчнийг таслан зогсоохгүй бол Евроази тив тэр чигтээ өвчилж, Монгол өртэй хоцорно

2017-02-15 10:06:00

Таван хошуу малаар дамжиж, халдварлалаг онц ноцтой өвчний нэг бол PPR буюу мялзан төст өвчин юм. Мялзан төст өвчнөөр өвчилсөн мал, амьтаны 90 хувь нь устдаг аюултай. Тэгвэл тус өвчинөөр Монголын ховордсон амьтад өвчилж, мянга, мянган бөхөн устаж, үгүй болох аюул тулгараад байна. 

Монгол улсын нутаг дэвсгэрт амьдардаг татар монгол цуст бөхөний 10 хувь хээр, талаар сүрэглэн амьдардаг аж. PPR (Peste des Petitis Ruminants) буюу мялзан төст өвчнөөр өвчилсан бөхөнгийн үхсэн сэг, зэм Ховд аймгаас олдсон бөгөөд нийт өвчилсөн мал амьтдын 90 хувь нь үхэж, халдварладаг аюулт өвчин аж. 

АНУ-ын Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Амьтдын эрүүл мэндийг хамгаалах байгууллагаас мялзан төст өвчиний тархалтыг зогсоох, эдийн засаг, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг 2030 он хүртэл дагаж, мөрдүүлэхээр ажиллаж байна. 

Дэлхий дахинаа 2,1 тэрбум жижиг хивэгч амьтад амьдардаг бөгөөд тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас хамааран амьтдын дадал, хэв шинж өөрчлөгдөж хувьсаж байдаг. Мялзан төст өвчний тохиолдол анх 1940 онд Зааны ясан эрэг улсаас гарч байв. Харин одоо дэлхийн 75 улсад тархсан аюулт өвчин болж хувираад байна. 

2015 онд Казакстаны газар нутагт олон мянган бөхөн, хивэгч амьтад ихээр үхэж байжээ. Дээрхи амьтад хээр талын экологийн бүсэд амьдардаг тул хоолоо хувааж, идэж, өвсний хамгийн шим тэжээлтэй хэсгийг сонгон иддэг ижил зуршилтай. Казакстан мялзан төст өвчиний тархалтыг зогсоох, эдийн засаг, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн бүс нутгийн экологийн бүс орчимд шинжилгээ хийж, тухайн бактерийг үгүй болгох ажлыг эхлүүлж байжээ. 

Бөхөн нь зөвхөн МОНГОЛ улсад амьдарч, нүүдэллэдэг амьтан биш юм. Евро Азийн 130 мянган ам дөрвөлжин газарт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан нүүдэллэдэг “цагаач” амьтад юм. 

-Мялзан төст өвчин Монголд дэгдэх болсон шалтгаан-

2016 оны есдүгээр сард Монгол улсад мялзан төст өвчний тохиолдол бүртгэгдэж, нэг айлын хонь, ямаа их хэмжээгээр үхсэн явдал гарсан. Шинжээчдийн багийн таамаглаж буйгаар БНХАУ-аас хээрийн амьтадаар дамжин орж ирсэн байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. 

Одоогийн байдлаар Монгол улсад 45 сая толгой хивэгч амьтад буюу хонь ямаа амьдардаг. Эдгээр амьтад малчин ард иргэдийн амьдралыг залгуулж, Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Эдгээр амьтдаас гарах ашиг шим, амьтдын бүтээгдэхүүн сүү, цагаан идээ, махыг нь амьдаар нь гадаадад гаргаж, нийлүүлдэг. Мөн сайн чанарын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Иймд олон мал үрэгдэж, үхэх нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болох юм. 

Яг энэ цаг мөчид АНУ хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, амьтдын эрүүл мэндийг хамгаалах байгууллага Амьтдын эрүүл мэндийн эрсдлийн менежментийн төвтэй хамтран дунд хугацааны турш өвчний тархалтыг зогсоох хөтөлбөрийг эхлүүлээд байна. Мөн 11 сая тоо толгой хивэгч амьтдад яаралтай эмчилгээ, вакцинд хамруулах аж. 


Амьтдын эрүүлд мэндийг хамгаалах байгууллагын ерөнхий захирал Моник Елойтын хэлж буйгаар мялзан төст өвчний эсрэг хийж буй вакцин тухайн өвчилсаөн амьвдыг их хэмжээгээр хоргодохоос хамгаалж,байгаль экологийг тэр чигт нь хамгаалж буй хэлбэр юм хэмээн илэрхийллээ. 

Амьтдыг хамгаалах байгууллага, АНУ хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага МУ-ын засгийн газартай хамтран мялзан төст өвчний тархалтыг зогсоох, зэрлэг амьдрал, таван хошуу малыг эрүүл байлгахад анхаарч, ажиллаж байгаа аж. 

-Мялзан төст өвчнийг зогсоож болох алхам-  

Мялзан төст өвчний тархалтын улмаас гурван сарын дотор өвчлөл гарсан голомтын бүх амьтад өвчилж, томоохон гарз хохирол учирна. Иймд нэн ховор, ховордсон амьтадыг, таван хошуу малаас ангид тусдаа байлгаж, идэш тэжээлийн зохицуулалтыг хийх нь зөв юм хэмээн дээрхи нэр бүхий байгууллагын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Бауна Диоп онцоллоо. 

-Мялзан төст өвчнийг таслан зогсоох хөтөлбөр- 

Тус хөтөлбөрийг 2030 он хүртэл үргэлжлүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хөтөлбөрийг 2016 онд санаачлан эхлүүлсэн бөгөөд олон улсын хэрэгцээ шаардлага дээр үндэслэсэн гэж хэлж болно. Хөтөлбөрийн эхний шатыг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж 996 сая ам долларыг хөтөлбөрийн төсөвт тусгаж өгсөн. 

Энэхүү хөтөлбөрийн зорилтод чиглэгдсэн үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, мялзан төст өвчний тархалтыг бууруулах ажлыг зохион байгуулах ажил тулгараад байна. Энэхүү өвчлөл нь Монгол улсад гарсан тохиолдолд Казакстан, Хятад, Орос зэрэг орны байгаль экологийн бүсэд ноцтой хохирол учруулах аюултай юм. Иймд манай улсын эдийн засагт ноцтой хохирол учруулах юм.   

BBC вебсайтад 2000 гаруй бөхөнгийн үхлийн талаар мэдээлсэн удаатай. Тус мэдээлэлд  "Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэг"-ийн судлаачид Монголын баруун хязгаарын нутаг дэвсгэрт 2000 гаруй бөхөн үхэж, ойр орчимын экосистем, нэн ховор амьтдад ноцтой хохирол учраад байгаа талаар онцолж байв.  

Судалгаа, шинжилгээний үр дүнд 200 гаруй бөхөн үхсэн нь PPR гэх вирус өвчлүүлж байсныг тогтоосон байна. Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэгийн эмч Ш.Энхтүвшин “Монгол улсын баруун хязгаарт 2500 гаруй бөхөн аль хэдийн үхэж, цаашид өвчний дэгдэлтийг таслан зогсоохоор үхсэн сэг зэмийг шатааж, устгалд оруулаад байна” гэв. 

Судлаачид энэхүү өвчний вирус “гэрлийн хурдаар” тархаж, онц ноцтой байдалд хүрээд байна гэв. Ш.Энхтүвшин болон түүний судлаачдын баг PPR вирусын эхний тохиолдол нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан талаар BBC-д мэдээлж байжээ. Түүний багийн хамт олны хэлж буйгаар бөхөн бол амьтдын ховор төрлийн зүйл бөгөөд энэхүү вирусын тархалт цааш удаан үргэлжилвэл хээр талын экосистемийг тэр чигт нь мөхөлд хүргэх аюултай хэмээн үзжээ. 

1.5 сая гаруй бөхөн зүүн бүсийн зарим улс орноос “цагаачлан” сүрэглэн амьдардаг амьтад хэрэв бөхөн нэгээс нөгөө газарт нүүдэллэхдээ өвчний тархалтыг улам даамжируулж, МУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулдаг аж. 

Зэрлэг байгалийг хамгаалах нийгэмлэгийн эмч, судлаачид зөвхөн баруун бүсийн өвчилсөн бөхөн амьтдад вакцин хийхээс илүүтэй бүс нутагт амьдардаг нэн ховор амьтдыг хамгаалах зүйтэй хэмээн мэдээлжээ.  

 

chuhal.mn

Эх сурвалж: FAO, BBC 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 95