Цагаан сарын баяр ёслолын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсээр дамжих гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-аас анхааруулж байна.
1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах.
2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон дотоод хяналт, шалгалтын бүртгэл, тэмдэглэл, тайлан, лабораторийн шинжилгээний хариу зэрэг мэдээлэл болон баримт бичгийг хадгалах.
3.Шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ буцаан болон татан авч, бүртгэлжүүлж, шийдвэрлэх.
4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах, борлуулах.
5.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг, тээвэрлэдэг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах.
6.Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх.
7.Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн (өндөг, сүүн крем, зайрмаг, цөцгийн тос, шинэ буюу нөөшилсөн жимс, жимгэнэ, ундаа, жүүс, хиам, зайдас, далайн гаралтай болон консервлосон бүтээгдэхүүн зэрэг)-ийг хөргөх буюу хөлдөөх төхөөрөмжинд тухайн бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, горимын дагуу хадгалах.
8.Байгууллагын гаднах 50м эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хог, цас, мөс болон доторхи цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах.
9.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг дэмжиж, халаалт, дулааныхаа асуудлыг нүүрсээр бус цахилгаан эрчим хүч ашиглан шийдвэрлэх талаар тодорхой идэвх санаачилгатай ажиллах.