8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чимиддамба: Хятадад сүлжээний бизнес эрхэлбэл цаазын ялтай

2017-02-16 09:22:00

 

Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, судлаач Д.Чимиддамбатай уулзаж ярилцлаа.  

-Ойрын өдрүүдэд сүлжээний бизнес хэмээх луйврын талаар их ярих боллоо. Тухайлбал. Житайм гэх компани сүлжээний луйвар хийж байгаа нь үнэн үү?

-Казахстаны Засгийн газар хүртэл Жи тайм компанитай хамааралгүй гэдгээ хэлчихлээ. Тус улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хороо хүртэл манайд хамаагүй пирамид тогтолцоогоор явж байгаа бизнес гэдгийг хэлсэн. Аж ахуйн нэгж байгууллагуудад  МҮХАҮТ нь гадаад дотоодод ганц урдаа барьдаг байгууллага нь.Гэтэл танхим маань ямар ч судалгаагүйгээр Жи таймыг platinum гишүүнээрээ элсүүлчихлээ. Монголд энэ компани луйвар хийдэг болох тогтоогдлоо. Лацдаад хаагдлаа.

Тун удахгүй би өөрийнхөө цахим хуудасаар дамжуулж тэр компанитай холбоотой 8000 доллар авчихсан гэх 120 хүний нэр, баримтыг жагсааж зарлана. Нэг хүн ардаа 32 хүнийг хохироож байгаа, хохирол нь тэрбум төгрөгөөр яригдах асуудал шүү

-Зарим сайтад Жи таймын эзэд нь оргон зайллаа гэсэн мэдээлэл гарсан. Та энэ талаар мэдсэн үү?

-Сүлжээний луйвар хэргийн монголд түүхэндээ долоо дахь удаагаа давтагдаж байгаа шүү дээ. Урьд нь гарсан хэргүүдийг харж байхад хохирогчдын мөнгийг улсаас гаргаж өгөөгүй. Та сэтгүүлч хүн, би албан хаагч хүн. Бид нар сар бүр улсад татвараа төлдөг. Шударгаар хөдөлмөрлөөд улсдаа татвараа төлдөг. Энэ луйвардуулсан, хулхидуулсан гэх хүмүүст хохирлыг барагдуулж өгсөн түүх огт байхгүй. Байх ч ёсгүй. Олон мянган хохирогчдын хохирлыг хаанаас гаргаж өгөх вэ гэхээр 8000 доллар, 10, 20 сая төгрөг авсан, автомашин авсан хүмүүс, удирдлагуудаас гаргуулах ёстой. Нэг хүн 2.3 сая төгрөгөөр элсч байгаа. 2.3 сая төгрөгийг 32 хүнээр үржүүлэхээр 60 гаруй сая төгрөг болно. 32 хүн дагуулсанд нь 20 сая төгрөгийг өгнө. Үлдсэн 40 сая нь Оюунчимэг, Марат нарын халаасанд орж байх жишээтэй. Тэгвэл болзлоо хангаад автомашин аваад, бонус аваад байгаа хүмүүсээс хохирлыг гаргуулна. Тэгэхдээ нөгөө нөхдүүд аль хэдийнэ үрэн таран хийсэн байгаа. Тийм учраас өнөөдөр зугтаж байгаа юм.  Зугтахаас өөр аргагүй. Гэхдээ хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Би тун удахгүй өөрийн цахим хуудастаа өндөр хэмжээний бонус авсан нөхдүүдийг зураг, хөрөгтөө нь тавина. Би анх удаа тавих гэж байгаа юм биш. Өөрсдөө аль хэдийнэ зарлачихсан.

-Удахгүй 120 хүнийг зураг хөрөг, баримттай дэлгэнэ гэлээ. Тэгэхээр тэдний доор орж элсээд хохирсон хүмүүс тэдний араас хөөцөлдөж хохирлоо барагдуулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Би энэ баримтыг дэлгэснээр хувь хүний нууцад алдсан үйлдэл хийх гээд байна. Хүний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүйгээр энэ хэргийг илрүүлж чадахгүй. Сүлжээний бизнес гэдэг хар хэллэг. Шинжлэх ухааны нэр томьёо нь шууд худалдаа. Дэлхий дээр 60 жил хөгжчихсөн шууд худалдааны сүүдэртэй тал нь л пирамид тогтолцоо.Пирамид тогтолцооны луйварт 20 гаруй компани холбогдсон. Их хэмжээний хохирол гарна. Гэхдээ үүнийг би боломж гэж харж байгаа. Хүмүүс ухаарч сэрэмжлээсэй, ой тойнд ортол нь  мэдээллээр хангах ёстой.

-Шууд худалдааны нийгэмлэг, Монголын худалдааны нийгэмлэг гэж хоёр байгууллага байх юм. Үйл ажиллагааг нь ижил төстэй юу, аль нь олон улсын байгууллагынхаа жинхэнэ гишүүнээр элссэн байдаг юм бэ?

-Миний хувьд 2000 оноос хойш энэ зах зээлийг судаллаа. Энэ салбарыг судлаад 10 гаруй ном бичиж гаргалаа. Монголд сүлжээний бизнесийг зөв хөгжүүлэх шаардлагатай юм байна, судлах ёстой юм байна. Судалдаг байгууллага шаардлагатай юм байна. Ингэсний үндсэн дээр 2005 онд энэ салбарыг судладаг судлаач нарыг зах зээл дээрээс хайсаар олсон. Зургаан судлаачийг цуглуулаад 2006 оны аравдугаар сард Шууд худалдааны нийгэмлэгийг байгуулж байсан. Тус байгууллага нь гишүүддээ үйлчилдэг. Сонирхолтой нь өнөөдрийг хүртэл хугацаанд манай нийгэмлэгт нэг ч гишүүн, байгууллага байхгүй.

-Яагаад?

-Нэгдүгээрт, энд хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдах гээд байгаа юм. Өнөөдрийн сүлжээний гэх кмопаниуд хуулийн цоорхойг ашиглачихсан байдаг. Тухайлбал, Жи тайм гэхэд гадаад дотоод худалдаа эрхэлнэ гээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авчихсан байх жишээтэй. Манай нийгэмлэг сүүлийн 4-5 жилийн хугацаанд чимээгүй байдалтай байсан. Байхаас ч өөр аргагүй байсан. Учир нь 2012 оны гуравдугаар сард Монголын шууд худалдааны нийгэмлэг гэдэг төрийн бус байгууллага байгуулагдсан. Монголын гэж үг нэмсэнээс өөр яг ижил нэртэй байгууллага бий боллоо. Ямар хүмүүс байгуулчихав гээд судлаад үзсэн.

Гэтэл сүлжээ оруулж ирдэг, мэргэшсэн луйварчид чинь өөрсдөдөө зориулж төрийн бус байгууллага байгуулаад, өөрсдийн оруулж ирсэн сүлжээний байгууллагатаа энэ найдвартай компани гэсэн батламж гардуулдаг болсон.

Би 18 дахь гэрчилгээний эзнийг ил болгосон байгаа. Гэтэл улсын хэмжээнд энэ салбарыг цэгцэлдэг хянадаг байгууллага байхгүй байна. Цаг хугацаа гэдэг зүйл бүгдийг харуулдаг. Аль зөв, хэн буруу юм бэ гэдгийг. Сүүлд байгуулагдсан нийгэмлэгийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглаж үйлдлийг баримтжуулах байдалтай явж ирлээ. Манай нийгэмлэг 2016 оны 11 дүгээр сараас ил гарч ирлээ. Удаа дараа анхааруулга сэрэмжлүүлэг өглөө, пирамид тогтолцооны луйврыг ил болголоо. Гэхдээ энэ салбарт зөв ажиллаж байгаа, 10 жилийн өмнө байсан одоо ч байгаа, цаашид ч ажиллах компаниуд бий. Тэнд олон мянган гишүүд ажилладаг. Цаг хугацаа хамгийн харгис эзэн байдаг. Шууд худалдааны нийгэмлэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газар, УМХГ, МҮХАҮТ гэсэн эдгээр байгууллагатай хамтраад Монгол зах зээл дээр байгаа бүх сүлжээ компаниудыг нэн даруй шалгах шаардлагатай байна.  Энэ шалгалтын дараагаар аль нь зөв, буруу нь тогтоогдоно. Пирамид тогтолцоотой сүлжээний бизнестэй олон жил тэмцэж ирлээ дээ. Цахим хуудсандаа энэ талаар асар их мэдээлэл оруулсан байдаг.

-Хуулийн цоорхойг ашиглаад сүлжээний маркетинг бүхий компаниуд буруу ажилласнаас нийгэмд энэ төрлийн луйвар хавтгайрчихлаа. Дотоодод төдийгүй олон улс дамнасан эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй болчихлоо. Энэ үйлдлийг цэгцлье. Тиймээс энэ салбарын судлаачдыг ашиглаач гэсэн утга бүхий бичгийг холбогдох төрийн байгууллагат өгсөн гэж сонссон. Тэр бичгийн хариу ирсэн үү?

-ХЗДХ-ийн сайдад хандаж 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өргөх бичиг өгсөн. Харамсалтай өнөөдөр албан ёсны хариу аваагүй байна. 30 хоногийн дотор хариуг гаргаж өгөх ёстой. Хариуг тун удахгүй өгнө гэсэн байна билээ. Хамтарч ажиллана гэсэн шуум сонссон. Хамтраад ажиллья, урьд нь гарсан луйврыг зургаан удаагийн тохиолдол дээр шиг гал унтраасан байдлаар хандаад өнгөрвөл энэ луйвар 2-3 жилийн дараа дахиад л давтагдана. Та бид хоёр магадгүй яг өнөөдрийн нөхцөл байдалтай энэ асуудлаараа ярилцаад сууж магад. Ийм асуудал гаргахгүйн тулд цэгцлэх ёстой.  Ингэсний дараа шууд худалдааны нийгэмлэг нь зөв үйл ажиллагаа явуулж байгаа компаниа гишүүнчлээд тэднийхээ эрх ашгийг хамгаалдаг, бусад болохгүй луйвруудтайгаа тэмцдэг, сүлжээний бизнес эзэнтэй болно гэсэн үг. Манай нийгэмлэг ОХУ, Хонгконг, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтарч ажилладаг. Манай нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүн миний бие дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны жинхэнэ гишүүн нь. Өнөөдөр нийтээрээ сүлжээний луйврыг мэдээд авчихлаа, олон шатлалт гэдэг зөв маркетинг, пирамип тогтолцоо гэдэг нь буруу тогтолцоо гэдгээ мэдээд авсан нь дэвшил юм.

Гэхдээ хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манай улс хатуу хуультай байх ёстой. Ийм зүйлийг хуулиар хориглоно, торгуулийн хэмжээг өсгөе, хорих ялыг нэмэгдүүлье.

-Хууль маш хатуу байж цэгцэрнэ гэсэн үг үү?

-Тийм. Олон оронд хуулиар хориотой. Хамгийн гол нь цэгцлэх шаардлагатай. Хохирогчдын тоог цаг минут секундээр нэмэгдээд явж байна. Тэгэхээр цаашдаа яах вэ гэдэг нь хамгийн чухал. Ямар ч сүлжээний компанийн гишүүн хүн тухайн компаниа төлөөлөх эрх байдаггүй.  Тэр ч битгий хэл тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, дэлгүүрийн лангуу, цахим ертөнцад тавьж сурталчладаггүй. Дотоод дүрэм журмаараа хориотой байдаг. манайд эсрэгээрээ замбараагаа алдсан. Замбараа алдсан нэг жишээ нь UBS, SBN хоёр телевиз буруутаад эхэллээ. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЦЕГ-ын гарсан мэдээллийг Чимиддамба гэдэг хүн өөрчилсөн,  зассан гэж SBN зарласан, намайг гүжирдсэн.

- SBN  телевиз буруугаа хүлээсэн юм биш үү?

-Үгүй. Тус телевизийн мэдээллийн албаны дарга залуу уруу яриад танайх алдаатай мэдээлэл гаргасан байна. Үүнийгээ залруул гэсэн шаардлага тавьсан. Тэгнэ гэсэн. Гэтэл  12 дугаар сарын 05-ны өдөр  над уруу залгаад уучлаарай бид нар залруулга хийх боломжгүй гээд ямар үндэслэлээр гэхэд бид зөв зүйл хийсэн гэсэн хариу өгсөн. SBN өөрсдөө худалдагдсаны илрэл нь энэ. Өнөөдөр хүртэл би шүүхэд өгөөгүй. Хараад л сууж байна. Монгол хүний ухаан саруул байх ёстой. Уужим байх ёстой гэсэн үүднээс хүлээцтэй хандсан. Хүсвэл би шүүхэд хандахад би ялна. Над хангалттай баримт байна. Хоёрдугаар монголын сэтгүүлзүй хэзээ ч худалдагдаж болохгүй. Ганц нэг телевиз, сэтгүүлчээс болж сэтгүүлзүйн булингартаж болохгүй биз дээ. Дөрөв дэх засаглал үнэнийг илчилж, гаргаж тавьдаг байх ёстой.Нэг гоё нь энэ сүлжээний салбарт ямар ч улстөрийн оролцоо байдаггүй. Манайх эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэхээр улстөр яриад байдаг. Улстөр гэдэг чинь мөнхийн сэдэв, хэзээ ч арилахгүй. Шийдэгдэнэ, шийдэгдэхгүй. Тэгсэн ч яриад л байна. Харин пирамид тогтолцооны луйвар гэдэг чинь мөнхийн сэдэв биш. Нэг гарч ирж мандаад баахан хохирогч гарч дагуулна. Төрийн мэргэжлийн байгууллагууд нь ниргэсний дараа хашгирдгаа больё. Олон зуун хохирогчтой, луйврыг хийж байгаа Жи таймыг бид аж ахуйн нэгж байгууллагаар бүртгүүлээгүй хууль бусаар ажиллаж байхад илрүүлж олонд ил болгосон. Гэтэл ямар шугамаар улсын гэрчилгээ авсан байдаг юм.  Гэрчилгээг хэн гэдэг мэргэжилтэн хурдан хугацаанд гаргаж өгсөн байх вэ. Мөнгө авсан уу. Энд авлига авсан байх асуудал гарч ирж байна. Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй. Бид нэг мөсөн буглааг авч хаяхын тулд шалгах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоо огт алга. Гэрчилгээ өгөхөөс өмнө сэрэмжлүүлж байсан байх нь. Нөгөө талаас нэг банкаар тогтмол их хэмжээний мөнгө оруулж гаргаж байж таарна даа. Нөгөө банк яагаад цагдаагийн байгууллагат хандаагүй юм бэ гэдэг асуудал бас үүсч байна. Асар их мөнгө нэг дансаар орж гараад байсан байх нь. Бүх банкинд эрсдлийг удирдлагын алба гэж байдаг. Хэр хэмжээний мөнгө гадагшаа гараад явсан асуудал ч банк хариуцлага хүлээх ёстой. Ер нь судалгаагаар сүлжээний компаниуд Худалдаа хөгжлийн банкны дансаар ихэвчлэн харьцсан байдаг юм. Жи тайм ч мөн адил.

-Яагаад худалдаа хөгжлийн банкийг сонгодог юм бол?

-Энд учирсаад байх зүйл байхгүй. Эрсдлийг удирдлагын алба нь муу ажиллаад байна шүү дээ. МҮХАҮТ-ын нэрийг нь дэлхийд ашиглаад эхэллээ. Житайм бусад 70 гаруй оронд манайх Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажилладаг, гишүүн нь гээд яриад явна. Миний Монголд хараагүй зургууд  Казахстаны цахим хуудсанд тавигдсан байна билээ. Гишүүнчлэлийн карт өгсөн хүн хариуцлага хүлээх ёстой. Эсвэл ерөнхийлөгч Лхагважав нь хариуцлага хүлээх үү. Манай нийгэмлэг 2007 онд бүх төрийн байгууллагуудад хамтарч ажиллах санал тавьж байсан. Нэгэн ч хариу өгөөгүй.

-Жи тайм, 62500 гээд байгаа сүлжээнд элсээд хохирсон олон байна. Тэгэхэд тэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан байгууллагадаа хандаагүй байдаг  юмуу эсвэл, хамгаалдаг байгууллагатай гэдгээ мэддэггүй хэрэг үү?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын өгсөн хариултын өмнөөс нь санаа нь зовж байна. Тус газар аливаа нэг зах зээл дээр болж бүтэхгүй байгаа зүйлүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгдөг урьдчилан сэргийлж чаддаг байгууллага байх ёстой. Ниргэсэн хойно нь мянга хашгираад нэмэр алга. Тус газраас өчигдөр /2017.02.14/ над уруу утасдсан. Хамтарч ажиллах санал тавьсан.

-Хэрвээ Ерөнхий сайдын нэр хүндэд Жи тайм сүлжээнийхэн халдаагүй бол Санхүүгийн  зохицуулах хорооноос мэдэгдэл гарах байсан уу?

-Хөдлөхгүй. Ерөнхий сайд нэр төрд халдлаа гэсэн үндэслэлээр Жи таймыг шүүхэд өгсөн. Казахстан улсыг хүртэл Ерөнхийлөгчтэй хамт ашиглаж байна. НҮБ-ын суурин төлөөлөгч бас хариу өгөх ёстой. Тэд НҮБ-ын нэр хүндийг бас ашигласан учраас тэр. Сүлжээний луйвар хийж байгаа хүмүүс ийм аюултай байдаг. Оюунчимэг гэдэг хүнийг би мэднэ. Маш олон сүлжээний компаниар явж байсан. Дандаа луйврын сүлжээ хийдэг.

-Нэг сүлжээнээс нөгөөд шилжинэ. Дараагийн шинэ сүлжээ орж ирэхэд тэнд нөгөө л зүс танигдсан хүүхнүүд толгойлсон үүрэг өндөртэй явдаг гэсэн яриа байдаг.

-Шууд худалдаа гэдэг нэр хүндийг унагаадаг хүмүүс нэгнээс нөгөөх рүү шилжиж сүлжээгээр луйвар хийгээд явдаг хүмүүс байна. Тэднийг ил гаргаж зарлаад эхэлсэн. Шударга байх хэрэгтэй. Сүлжээнээс сүлжээ хэсээд луйвардаад, эсвэл хохироод явах ямар хэрэг байгаа юм. Тийм хүмүүсийг нэр устай нь зарлана. Энэ эхлүүлсэн ажилдаа манай нийгэмлэг эзэн байх ёстой. Хариуцлагаа ч өөрсдөө хүлээнэ. Энэ шууд худалдаа манайд анхнаасаа буруу явчихлаа. Түүнийг засч залруулах хэрэгтэй.

Өнөөдөр та ажиглаарай. Телевизийн бизнес мэдээгээр сүлжээний хэдэн хүүхнүүд ээлжлээд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах явц байнга гарч байна. Муу талаас харахад тэр телевиз сурталчилгаа хийчихлээ, тэр бүтээгдэхүүнийг нэг өвчтөн аваад хэрэглээд амь насаа алдчихлаа, хариуцлага тэр телевиз дээр ирэхэд нөгөө сүлжээний хүмүүс нь аль хэдийнэ зугтчихсан байх жишээтэй. Эрээд олддоггүй. Яагаад олон нийтийн хэрэглэсээр суралчилгаа хийж болдоггүйн тод жишээ энэ байна.

-Зөв маркетингаар ажиллаж байгаа олон байгууллага байна тэрний ард өчнөөн зуун хүн хөдөлмөр эрхэлж байна гэлээ. Тэднийхээ эрх ашгийг хэр хамгаалж байна вэ?

-Зөв үйл ажиллагаатай компаниа хамгаалах тодорхой. Төрөөс, нийгэмлэгээс тавьж байгаа шаардлагыг зөв гэх үйл ажиллагаатай компаниуд хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хэрэгтэй. Дотор нь шүүлт явуулах гэж байна. 100 хувь хөрөнгө оруулалт орж ирсэн, эсвэл зүгээр хэдэн нөхөр мөнгө нийлүүлсэн үү гэдэг нь шалгалтын явцад гарч ирэх асуудал.

Шууд худалдаа зах зээл дээр сүлжээний луйварт орсон хүмүүсийг шууд хасдаг. Та яагаад энэ зах зээлийг судалдаг гэж бодож байна. Иймэрхүү луйвруудад ороод явчихсан хүмүүсийг бид нар архивлаж авдаг. Энэ луйварчдаас зөв компаниа хамгаалдаг. Буруу аргаа мөнгө олоод сурчихсан хүн зөв компанид ороод ирвэл үйл ажиллагааг нь будаа болчихдог. Бүх гишүүний бүртгэл дүрэм журман дээр үндэслэгддэг. Цолонд хүрсэн гишүүн өөр компанид ажиллахыг хориглодог. Дүрмэнд нь хэвлэл мэдээллээр бараагаа сурталчлахгүй гэж хатуу заасан байдаг. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ёсзүйн кодексоос улбаалж өөрсдийн дотооддоо мөрдүүлдэг. Сүлжээний бүтээгдэхүүнээ сурталчлаад байгаа компани албан ёсны жинхэнэ гишүүн үү гэдэг “но”-той гэсэн үг. Энэ мэтчлэн өөрөө өөрсдийгөө ил гаргаад ирдэг. Монгол улс хоёр их гүрний дунд амьдардаг. Төрийн далбаандаа үүнийг илэрхийлсэн байдаг. Хоёр талдаа улаан, гол хөх өнгөтэй.  Урд хөрш улаан коммунист, хойд хөрш нь улаан орос дунд нь хөх толбот гэсэн утга илэрхийдэг. Гэтэл энэ хоёр гүүрний хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүлжээний реклам, нэвтрүүлэг огт гардаггүй. Худалдааны хуультай орон. Хятадад сүлжээний бизнес  цаазын хуультай. Тус шууд худалдааны компанийг өөрийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрээ барь гэсэн шаардлага тавьдаг. Харин Хятадаас Монголд 3-4 компанид хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

-Тэгвэл Хятадын нутаг дэвсгэр дээр үйлдвэрээ барьчихсан сүлжээний компани манайд хэчнээн  нь үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Оримлейм, DXN үйлдвэртэй. Тэгэхээр Хятадын зах зээл ороод ажиллах асуудалгүй. Оросоос орж ирсэн сүлжээнүүд урд хөрш рүү хэзээ ч гарахгүй. Үйлдвэр байхгүй,  дээрээс нь хууль маш чанга. Хятадуудтай сүлжээний бизнесийн талаар ярихад шууд гэдийнэ. Манайд цаазын хуультай гээд хөдлөхгүй, айна. Монгол улс эдийн засгийн онц ноцтой үндэстэн дамнасан ийм хэргүүдээс урьдчилан сэргийлэх чадвартай байх ёстой. Төрийн байгууллагуудын хийх ёстой ажлыг ганхцхан нийгэмлэг хийчихлээ.  Мэдлэг бол хүч байдаг.  Хаа ч хэлнэ.

-Цаашид яаралтай ямар шийдвэр гаргах хэрэгтэй байна вэ?

-Үнэндээ өнөө маргаашдаа харзнаж байна. Хэрвээ төрийн байгууллагууд хамтарч ажиллаасай. Цагдаагийн байгууллагатай олон жил хамтарч ажиллаж байна. Зүгээр суухгүй өөрт байгаа материалаа ил тавиад эхэлнэ. Энэ зах зээлийн цаана олон улсын ёсзүйн дүрэм журам гэж байна. Энийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг байгууллага байна. Энэ салбарыг судалдаг судлаач нар байна. Энэ бизнес хүссэн ч эс хүссэн ч шинжлэх ухаан дээрээ тулгуурлахн хөгжина Монголд. Би бүгдийг үгүйсгээгүй. Шууд худалдааны сүүдэртэй тал бол пирамид тогтолцоотой луйвартай тэмцэж байж зөв голдролд орно. Пирамидын лидерүүд үнэн шударга бол ил гарах ёстой. Үнэндээ энэ салбарын талаар А ч мэдлэггүй, нэг компани, бараагаа өмөөрсөн хүмүүс байдаг. Тэгээд лидер нэртэй лойдор болчихоод луйвар хийгээд явна. Хэрвээ зөв хөгжвөл Засгийн газрын олгож чаддаггүй ажлын байрыг бий болгоно.

-Та Малайзын DXN компанийг үүсгэн байгуулагчийн нэг. Сүлжээний маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг салбарынхан байж нөгөө нэгнээ луйвар хийж байна хэмээн цоллолоо гэсэн шүүмжлэл их биз дээ?

- Дайралт, заналхийлэл байгаа. Энэ компанийг оруулж ирэх шалтгаан гарч ирсэн. Нийгэмлэгээ байгуулчихаад Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд гишүүнээр элсэхэр өргөдлөө өгсөн. Бид нараас нэг асуулт асуусан та нар ямар шууд худалдааны компанийг дэмжиж ажилладаг хүмүүс вэ. Бид хэд нэг нь ч компанид хамаарал байхгүй байлаа. Аль нэг шууд худалдааны зөв компаниг дэмжих ёстой гэсэн. Монголд байгаа компани судлахад Орифлейм л гарч ирсэн. Гэтэл тус компани зах зээлд орж ирээд тогтворжсон. Тиймээс дэлхийн зах зээлд дээрээс 280 гаруй компаниас хайж эхэлсэн. Монгол ямар компани хөрөнгө оруулалтаа хийх вэ, гишүүнчлэлийн хураамж бага байх ёстой. Хэн ч ороод ажиллахад тохиромжтой. Бүтээгдэхүүн чанартай үнэ нь дундаж,хүний биед зайлшгүй шаардлагатай, олон улсын чанарыг хангачихсан, тухайн компани санхүүгийнхээ тайланг жил бүр зарладаг. Энэ ил тод байх. Зургаан жилийн хугацаанд хувьцаа нь дэлхийн хөрөнгийн биржүүд дээр унаагүй идэвхтэй арилжаалагдаж байгаа байдлыг өсөлттэй, ид залуу компани сонгосон шалтгаан нь монголоос цааш дэлгэрэх ёстой гэхчлэн 100 гаруй шалгуур үзүүлэлт жагсааж байгаад шүүсэн. Шууд худалдаа АНУ-аас үүсэлтэй, хөгжлөөрөө нэгдүгээрт ордог ч, борлуулалтаараа Япон тэргүүлдэг. Монгол улс  Ази Европ аль тивд хамаарагддаг. Тэр утгаараа азид аль улс хөгжлөөрөө тэргүүлж байгаа судлаад Малайзыг сонгосон Малайзын нийгэмлэгээс хамааралтай 66 компани байгаагаас DXN сонгосон. Эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан орж ирсэн цорын ганц компани. Бид дэлхийн стандартыг монголд хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Ёсзүйг мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.

Сүлжээний бизнес луйвар гэдгийг ил тод зарлахаар өмнө цахим орчин бүлэг групп, хуудас, зар байнга хөвөрч байлаа. Өнөөдөр цахимаар тийм зар явахаа байсан нь анзаарагдана. Мэр сэр гарч ирж байна. Сайн үйлсийн аянд нэгдэнэ үү. 5000 төгрөгөөр элсээрэй. Сайн үйлс хийх гэж байгаа бол заавал хүн мөнгөөр элсүүлэх гээд байгаа юм бэ. Бодох л асуудал. Хүн хэзээ ч мэддэг зүйлээсээ хохирдоггүй. Маш ховор  мэдэхгүй зүйлийнхээ л хохирогч болдог. Шууд худалдааны нийгэмлэг сүлжээний луйвартай холбоотой шүүх хурал дээр шинжээчээр ажиллана. Өмнө ч ажилласаар ирсэн. Намайг энэ нэг солиотой амьтан ганцаараа л ингээд байна гэж боддог. Үгүй шүү. Миний ард бүхэл бүтэн баг ажиллаж байна. Ил гарч байгаа нь би. Юм гэдэг заавал дүрэм журам хуулийнхаа хүрээнд явагдах ёстой. Огт хэрэгждэггүй, мөрдөгддөггүй, хяналтгүй хууль маань амь орлоо. Хууль хүчтэй шүү. Луйвар хийсэн хүмүүс хол явахгүй.

-Хүмүүс хохирчихлоо. Улс хохирлыг барагдуулахгүй. Нөгөө луйвардсан этгээд оргон зайлчихна. Хохь чинь болоод үлддэг. Мөн 50, 60 мянган төгрөг өгчихсөн, цаашлаад 300000 төгрөг өгч алдчихаад за олж авахаасаа өнгөрсөн гээд олон хүн мөнгийнхөө хойноос хөөцөлдөхгүй тохиолдол маш их байна.

-Тийм хүмүүст хандаж хэлэхэд шүүх цагдаа, хэл ам болохгүйгээр орхиод байх юм бол цаад хүмүүсээ дахиад луйвар хийх боломжийг олгоод толгойг нь илээд байна гэдгийг хэлмээр байна. Та нэг сүлжээнд ороод нэг нөхрийн араас нь элслээ. Тэгж яваад 20, 30 сая төгрөгөөр хохироод цагдаагийн байгууллагад хандахад таныг хохироосон хүнээ олоод ир гэдэг. Нөгөө нөхөр оргон зайлсан байдаг. Та тэр нөхрийг хэзээ барьж өгнө тэр цагт мөнгөтэй болно.Гэхдээ та өөрөө хууль зөрчөөд тэр сүлжээнд элсчихсэн, сайн дураараа мөнгөө өгчихсөн болж таарна. Буруутан нь өөрөө болчихдог. Хуулиа чангатгах ёстой.               П.Түмэн

Сүлжээний бизнесийн луйвар гэх сэрэмжлүүлсэн нийтлэлийг энд дарж үзнэ үү

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
darvis montes
Speciální nabídka rychlé půjčky \Dobrý den, jsem fyzická osoba nabízející půjčky po celé ČR. Mít kapitál, který bude použit na poskytování krátkodobých i dlouhodobých půjček mezi fyzickými osobami v r
2023/09/10 197.211.53.113
Horky
Безопасный и быстрый онлайн кредит в течение 24 часов. Предлагаю выгодные финансовые кредиты без лишних проблем. Мы предлагаем финансирование от 50 000 до 10 000 000 чешских крон со сроком погашения д
2023/04/11 129.205.124.150
DR LUCIEN
Good Day Our Esteem Donor This is to notify every interested kidney donor Male and Female, that Venkata specialist hospital India has started buying kidneys again @ $800,000USD as a result of the
2023/01/15 178.175.141.236
Horky
Dobrá rychlá a spolehlivá půjčka Buy Jednoduchá půjčka do 24 hodin Rychlá půjčka - přímý investor od 30 000 Kč do 50 000 000 Kč. Prona přijměte jedinečné služby pro zaměstnance, důchodce, osvc, dpp, ú
2023/01/06 197.211.58.186
HORKY
Kreativní půjčka Banka vám nepůjčí. Soukromý investor od 30 000 Kč do 5 500 000 Kč. Začněte půjčkami, konsolidací, exekucí, bydlením, podnikáním. Jednoduché podmínky pro získání půjčky pro osoby starš
2022/10/07 105.112.213.140
HORKY
Witam, czy naprawdę potrzebujesz finansowania i kredytu na realizację swoich projektów, domów, działalności, zakupu gruntu, nieruchomości? teraz istnieje rozwiązanie, aby uzyskać pożyczkę. W ciągu 24
2022/07/14 105.112.211.143
HORKY
Do yotrebujete financovanie pre svoj dom, pre svoje podnikanie, na kúpu auta, na kúpu motocykla, na začatie vlastného podnikania, pre svoje osobné potreby už niet pochýb. Poskytujem osobné pôžičky v r
2022/07/03 105.112.100.174
Horky
Seriózní nabídka půjčky Dobrý den, abych Vám pomohl překonat různé finanční starosti a bez potíží čelit svým cílům do budoucna, předkládám nabídku půjčky lidem v nesnázích nebo těm, kteří chtějí pomoc
2022/06/20 105.112.210.178
Horky
Seriózní nabídka půjčky Dobrý den, abych Vám pomohl překonat různé finanční starosti a bez potíží čelit svým cílům do budoucna, předkládám nabídku půjčky lidem v nesnázích nebo těm, kteří chtějí pomoc
2022/06/20 105.112.210.178
Jason Edward
FINANCIAL AGENT LIMITED provides a full financial planning service to both the commercial and domestic markets. At IQ FINANCE PLC we believe that financial planning is about two things: creating wealt
2022/04/17 104.223.81.19
ben
Сайн байна уу, хэрэв та 2%-ийн хүүтэй зээл авахыг хүсвэл бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай (benleon340@gmail.com)
2022/02/09 217.170.206.0
Melissa Nicholas
Сайн байна уу, бүгдийг нь сайн уу? Миний нэр Мелисса Николас, би Канзасаас ирсэн. Би хэдхэн сарын өмнө санхүүгийн хямралд орж, санхүүгийн төлбөрөө төлөхийн тулд (kathyrichardfinance@hotmail.com)
2019/04/02 64.64.121.235
Richard William
Я Ричард Уильям, я видел комментарии от людей, которые уже получили свой кредит от богобоязненного человека по имени Гэри Пери, а затем я решил подать заявку в соответствии с их рекомендациями, и всег
2019/02/23 105.112.99.184
Richard William
Я Ричард Уильям, я видел комментарии от людей, которые уже получили свой кредит от богобоязненного человека по имени Гэри Пери, а затем я решил подать заявку в соответствии с их рекомендациями, и всег
2019/02/23 105.112.99.184
GREG OWEN
Хууль ёсны зээл авах нь асар их асуудал байсан. Санхүүгийн асуудалтай үйлчлүүлэгчид үүнийг шийдэх хэрэгтэй. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь хууль ёсны зээлдүүлэгчээс зээл авахад үйлчлүүлэгчид
2018/05/31 197.210.28.211
HELEN BENJAMIN
ЗӨВЛӨХИЙН ЗӨВШӨӨРӨГЧ БАЙГУУЛЛАГА хязгаарлагдмал Санхүүгийн асуудлыг шийдэх 24 цагийн дотор.              Та цалин хөлс, бизнесийн эзэн үү?       1000 евро - 200,000, 000 еврогийн зээлийг 24 цагийн д
2018/03/21 105.112.96.137
Ноён Дерек Дуглас
Сайхан өдөр, Та ямар нэгэн санхүүгийн бэрхшээлтэй байгаа юу? Таны өрийг цэвэрлэхэд зээл хэрэгтэй байна уу? Санхүүгээ өсгөх үү?Хэрвээ сонирхсон бол easyloanfirm2020@gmail.com хаягаар бидэн рүү буцна у
2018/03/16 197.210.44.0
HELEN BENJAMIN
ЗӨВЛӨХИЙН ЗӨВШӨӨРӨГЧ БАЙГУУЛЛАГА хязгаарлагдмал Санхүүгийн асуудлыг шийдэх 24 цагийн дотор.              Та цалин хөлс, бизнесийн эзэн үү?       1000 евро - 200,000, 000 еврогийн зээлийг 24 цагийн д
2018/02/17 105.112.39.50
eaglehomemortgage001@gmail.com
Та ямар нэгэн зээл хэрэгтэй байна уу? Та ямар нэг санхүүгийн доголдол байна уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд хөрөнгө хэрэгтэй юу? Та жижиг, том зээлээ авахын тулд бүх төрлийн бизнесийг эхлүүлэх, бизн
2018/02/15 197.210.24.24
Randolph Williams
Бизнес эрхлэхэд шаардагдах түргэн тусламжийн зээл, 3% -ийн хүүтэй зээлийг төлөх шаардлагатай юу? Бид Хувийн Зээл, Бизнесийн Зээл болон бусад хувь хүмүүс, компаниуд, хамтарсан байгууллагууд болон байгу
2018/01/21 197.210.8.47
Ocfinance01@gmail.com
Бизнес эрхлэхэд шаардагдах түргэн тусламжийн зээл, 3% -ийн хүүтэй зээлийг төлөх шаардлагатай юу? Бид Хувийн Зээл, Бизнесийн Зээл болон бусад хувь хүмүүс, компаниуд, хамтарсан байгууллагууд болон байгу
2018/01/21 197.210.8.47
Agusia
Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том
2018/01/04 105.112.47.57
SARAH WILLIAMS
Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000
2017/12/08 197.210.226.80
Mr willams
do you need a urgent loan if yes email us today via collinswillamsloanfirm@gmail.com
2017/11/28 185.182.81.76
зочин
Сүлжээний бизнес бол үнэндээ л луйвар шүү дээ. Харин Чимиддамба гэдэг хүн ийм асуудал хөндөөд, судлаад яваа нь маш сайн хэрэг. Чимиддамбыг дэмжиж байнаа.
2017/11/27 66.181.191.166
SARAH WILLIAMS
Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000
2017/11/06 197.210.45.88
raymond million
RAYMOND MILLION | Сайн уу, Та хууль ёсны, найдвартай санхүүгийн / зээлдүүлэгчийг хайж байна уу? Зээл хэрэгтэй юу? Санхүүгийн яаралтай тусламж хэрэгтэй юу? Таны өрийг эргүүлэн төлөх яаралтай зээл хэрэг
2017/11/04 197.210.24.127
raymond million
RAYMOND MILLION | Сайн уу, Та хууль ёсны, найдвартай санхүүгийн / зээлдүүлэгчийг хайж байна уу? Зээл хэрэгтэй юу? Санхүүгийн яаралтай тусламж хэрэгтэй юу? Таны өрийг эргүүлэн төлөх яаралтай зээл хэрэг
2017/11/04 197.210.24.127
magret james
Сайн уу, Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй юу? Ядуу / муу байгаа ч Хүмүүст зээл олгод
2017/10/28 197.211.61.35
SARAH WILLIAMS
Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000
2017/10/10 197.210.44.95
Louis Anderson
Яаралтай ЗЭЭЛИЙН САНАЛ Та санхүүгийн хувьд тогтвортой биш, амьдралын таны санхүүгийн талаас нь upliftment хэрэгтэй бол бидэнд өнөөдөр, хурдан үр дүнтэй, стресс үнэгүй зээлийн бид 2% -ийн ялагдашгүй х
2017/04/29 197.210.227.128
andrew mohs firm
Та зээл хэрэгтэй вэ? Та хаанаас зээл авах хайж байсан уу? Та зээлийн ямар нэгэн очихоор оролдож байсан уу? Дараа нь боломжийн зээлийн хувьд одоо Mohs ЗЭЭЛИЙН компани АНДРЕЙ хэрэглэнэ. Энэ нь 3% зээл м
2017/04/21 197.211.60.48
судлаач
АМЕРИКЧУУД сүлжээний бизнесийг бахархан хүлээж авдаг.дэлхийн баячуудын 80% нь сүлжээний бизнесээс гарсан байдаг юм бн лээ.шууд худалдаа 21р зууны бизнес.
2017/03/18 112.72.11.112
шууданч
МОНГОЛЫН төр минь ээ.энэ арчаагүй нусгайн үгээр үг хийж орж ирэх ард түмэндээ хэрэгтэй хөрөнгө оруулалтыг битгий хаагаач
2017/03/18 112.72.11.112
зочин
ШАР хад гэртээ оч дамбоо хужаагийн зарцаа.улаан мөөгнөөс хүний амьдрал сайжирсаныг мэдэхгүй л юм байна.жинхэнэ пирамид чинь танайх ш дээ
2017/03/18 112.72.11.112
зочин
ЭНЭ яаж шууд худалдаа мэдэхийн бэ.анх дхн оруулж ирж байхдаа орифлэймийг 56 сая төг р захирал хийдэг гээд худлаа солиорч байсан новш ш дээ.энийг одоо хэн сонсоод байдаг байнаа.харамсаад барахгүй нь
2017/03/18 112.72.11.112
zochin
Yag uneng ni helsen bainaa, bayarlalaa
2017/02/21 202.21.96.134
IRGEN
UURUU ADILLAKHAN LUIVAR HIIJ BJ BAS BUSDIIGAA LUIVARCHIN GENEE JINKHENE KHUMSAA NUUSAN MUUR BN DAA ENE Д.Чимиддамба CHINE
2017/02/16 122.201.26.229
IRGEN
OORO ADILHAN SULJEENII BUSSINES HIIDEG BAIJIIJ INGEJ BUSDIIGAA SHAJ BOLHGUI BAIHAAA.
2017/02/16 202.179.23.44
chimgee
ENE denzen bolj jujigleed bga chotgor shulam tsarailsan gichii tolgoi ni yum bnal da. booj ukhekh ni. humuusee 24-r surguuliin baruun tald bga suljeend orj mongoo aldaj bolokhgui shu.
2017/02/16 202.21.106.113
zaya
tolgoi bolson kazak zaluu Murat ni saatuulagdsan bh. tegeed Mongolchuudaa haanaas mongo avakh yum ve?
2017/02/16 202.21.106.113
denzen
malaa bitgii balairaad bai teneg.....
2017/02/16 66.181.189.208
chimgee
24-r surguuliin baruun tajd yamar printerch gene u gazar Estonoos garaltai geed 20, 200.0geed deeshe neg suljee yavaad bn. batalgaa geed neg yum bichsen balank ogch bn . ene unen suljee yu? medekh hun
2017/02/16 202.21.106.113
chimgee
ene Oyunchimeg Batchimeg naraas humuusiin hokhirolig baragduulj ogokh ni zov. huuliin baiguulga zov shiidene gedegt itgej bn. ene 24-r surguuliin baruun tald neg baiguulga deer Estoni garaltai geed B
2017/02/16 202.21.106.113
t1t
eme hun ooroo suljeechin bna, busness ni yavtsgui bolohoor busadad gai bolj bhiin t1 gar ve
2017/02/16 202.9.40.233
Ttt
Huue malnuudaa ter suljeenii buzar luivariig cine 1 han ene hun vbish tsagdaagiin baiguullaga mungu ugch elsch bolohgui gd cnewtruuleg garaad bnlee shd!! Nuguu luivarchid ni l bicheed bndaa
2017/02/16 139.5.219.98
1111121
хөөе балай минь шар хаданд хэвэх хугацаа чинь болчихжээ. Хэвт хэвт
2017/02/16 124.158.93.130
112345
Шар хаданд очуул яасийн муу судлаач гуай. АВЦАЛДААТАЙ ЮМ ЯРИЖ БАЙЛДАА.ЯАСАН УРТ ГАРТАЙ ХУЛГАЙЧ ВЭ.
2017/02/16 202.9.42.153
12121212121
СУДЛААЧ НЭРТ ЭЙ ХОР НАЙРУУЛАГЧ. ЮУ ЮУ ГЭЭД Л ХЭЛ АМ БИЛҮҮДЭЭД БАЙНААААА.......
2017/02/16 124.158.93.130
000000000
ХОРОН МУУ САНААТАЙ , ТОЛГОЙ ХООСОН СУДЛААЧ ГАНЦ ГИШҮҮНТЭЙ НИЙГЭМЛЭГИЙН ТАВЬСАН АСУУДЛЫН ТӨЛӨӨ ОЛОН ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛД ДЭМ БОЛЖ БАЙСАН АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ГЭЖ, ЭНЭ ГАДНААС ШИДЭГДСЭН ЗАХИАЛГАТ АЖИЛ
2017/02/16 202.131.225.6
333333333333333
шатахууны хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлгч тал руу мөн гоо сайхны бараа бүтээгдэхүүний зардал гадагш шилждэг агаар ус ялгаа юу бна дуракаа жи-тайм үйл ажиллагааны зардал шилжих нь
2017/02/16 202.131.225.6
000000000000000
эхэлж судалгааны ажлынхаа үр дүн, явцын талаар мэдээлэл өгдө мэдрэл Чимид ээ
2017/02/16 202.131.225.6
1111111111111
тэнэг ээ энэ нь олон шатлалт гэдэг юм Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль унш ойлгохгүйл дэ эрхэм судлаач гээд бга дурак минь
2017/02/16 202.131.225.6
1111111111111111111
Өнөөдөр нийтээрээ сүлжээний луйврыг мэдээд авчихлаа, олон шатлалт гэдэг зөв маркетинг, пирамид тогтолцоо гэдэг нь буруу тогтолцоо гэдгээ мэдээд авсан нь дэвшил юм.
2017/02/16 202.131.225.6
Zochin
Joohon eruul bish bhaa. Gtime ch bish buh biznes ruu, shalguulna geel soliorood yvdiin bna lee.
2017/02/16 122.201.31.167
6666666666666
ГЭХ МЭТ ЭНЭ НОЁН СОЛИОТ ИЙМ ЮМ ХЭЛСЭН БАЙГАА ЮМ МАНАЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН НӨХӨД ЗАДЛАН ШИНЖИЛЖ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БНА.
2017/02/16 202.131.225.6
555555555555555555
Хэрвээ зөв хөгжвөл Засгийн газрын олгож чаддаггүй ажлын байрыг бий болгоно.
2017/02/16 202.131.225.6
4444444444444
Энэ бизнес хүссэн ч эс хүссэн ч шинжлэх ухаан дээрээ тулгуурлахн хөгжина Монголд. Би бүгдийг үгүйсгээгүй.
2017/02/16 202.131.225.6
22222222222222
ЕРӨНХИЙ САЙДЫГ ЖИ-ТАЙМТАЙ НЭР ХОЛБОГДУУЛСАН ХҮМҮҮС БОЛ ОЮУНГЭРЭЛ БАС ЭНЭ ӨӨРИЙГӨӨ БИ БИ ГЭСЭН НОЁН СОЛИОТ ЧИМИДДАМБА ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
2017/02/16 202.131.225.6
111111111111111111
ОЮУНГЭРЭЛ ЭНЭ 2-ЫН ТУЛААН БАС ЭНЭ НИЙГЭМЛЭГ ГЭЭД БАЙГААГИЙН ТУЙЛЫН СОНИРХОЛ БОЛ ЖИ-ТАЙМЫГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХ БАС ЭНЭ ОЛОН ХҮМҮҮСИЙН ОРЛОГООС ТАТВАР НООГДОЛ АВАХ Л ТУЙЛЫН ЗОРИЛГО ГЭДГИЙГ ОЛЖ МЭДЛЭЭ
2017/02/16 202.131.225.6
2222222222222222
Төрийн байгууллагуудын хийх ёстой ажлыг ганхцхан нийгэмлэг хийчихлээ. Мэдлэг бол хүч байдаг. Хаа ч хэлнэ. ГЭЖ ХУЦДАГ ГАР ТӨРИЙН АЖЛЫГ ЧИ ХИЙЖ ХАРАГДААЧ
2017/02/16 202.131.225.6
123456
ЯНЗЫН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ НӨХӨР ДӨ, ӨӨРИЙН НЬ ЭРХЭЛДЭГ, ДЭМЖДЭГ СҮЛЖЭЭ ХҮНГҮЙ БОЛСОН, ЯМАР САЙНДАА Л БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ ГАНЦ ГИШҮҮНГҮЙ БАЙХАВ ДЭ, ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЖ ҮГ БАЙДАГ
2017/02/16 202.131.225.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment