Монголын уламжлалт баярын нэг цагаан сар удахгүй болно. Айл өрх бүр цагаан сараар олон тооны бууз хийж хамаатан садан ахан дүүсээрээ зочилдог. Ихэвчлэн махан төрлийн бууз хийх нь элбэг байдаг бөгөөд цагаан хоолтой зочиддоо махгүй бууз хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэе.
МАХГҮЙ БУУЗ
- Орц:
- гурил- 200гр
- лууван- 50гр
- төмс- 50гр
- шар буурцагны мах -50гр
- ургамлын тос- 50гр
АМТЛАГЧ
- сонгино- 10гр
- вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
- жан (шар буурцагийн сүүмс)
БЭЛТГЭХ АРГА
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.
Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. Гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Мөн шарсан ч болно. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг цагаан хоол иддэг танайд зочилон ирсэн хүмүүс сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.