8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй эхэлнэ

2017-02-16 13:33:18

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Ираны Керманшах хотод эхлэх юм байна. Тэмцээн манай улсын цагаар 14.00 цагт эхлэх аж.  Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарчээ.  Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна.

Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал ажиллах юм байна.

Багийн бүрэлдэхүүнд:

  • 57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
  • 61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга
  • 65 кг: ОУХМ Б.Батмагнай
  • 70 кг: МУГТ Г.Мандахнаран
  • 74 кг: ОУХМ Б.Анхбаяр
  • 86 кг: МУГТ П.Өнөрбат
  • 97 кг: СМ Ө.Батзул

125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөх аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл