Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад саатуулсан тухай манай сайт мэдээлсэн.
Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа. Эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ. "G Time корпорэйшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэж хүн сошиалаар сүлжээгээ сурталчилдаг. Энэ бизнесийг МҮХАҮТ ч хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр гишүүнчлэл нь болсноо зарлаж олон хүний тархийг угаасан байна. Тэрбээр “Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаарх тайлбар. G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл гэгддэг. Монголд 2015 оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP. Хамгийн багадаа 75 мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэх ухуулгыг өнгөрсөн хугацаанд хийж иржээ.
G Time гэх сүлжээний луйвар нь өнгөрдөг 2017 оны нэгдүгээр сарын дундуур 120 хүн 8000$ авсан хэмээн ил тод зарлаж байсан. Үүнээс тооцоход 8000$ авсан нэг луйварчин өөрөөсөө гадна 32-хүний тус бүрт нь 2.300000 сая төгрөг гаргуулж нийт 33 хүний 2.300000 сая төгрөгөөс 8000$- буюу 19.000000 төгрөгийг авч. Үлдсэн мөнгийг нь захирал Ж.Марат Маженов болон гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг нар авсан гэх. Хаалга барьтлаа 8000$ доллар авсан гэх 150 хүн байгаа бололтой. Хэр их хэмжээний хохирлын дүн хичнээн тооны хохирогч гарч ирсэнг тооны машиндаа хийгээд бодоход хангалттай. 5000 хүн 2.300000 төгрөг өгснөөс 150 авчээ гэж үзэхэд нийт 1.300.000.000 төгрөгийн хохирлыг бодитоор үйлдсэн байж болзошгүй нь.
Ж.Марат нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна
Сүлжээнийн бизнес гэх луйврын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү