8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Ираны багууд өнөөдөр өрсөлдөнө

2017-02-17 11:24:00

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг өчигдөр “Б” хэсгийн хоёрдугаар тойрогт Туркийн багтай өрсөлдөв. Манай багийн бүрэлдэхүүнд 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг-д П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар дэвжээнд гарсан бөгөөд тэд хоёр дахь учраадаа 5:3-аар ялагдлаа. Энэ барилдаанд манайхаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, Ө.Батзул, Н.Золбоо нараас бусад нь ялагдсан юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай шигшээ баг Туркийг 5:3-аар ялж байсан билээ. Манай эрчүүд өнөөдөр тэмцээн зохион байгуулагч Ираны шигшээ багтай өрсөлдөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл