8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг баталлаа

2015-12-25 12:33:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоолоо.

Нийслэлийн Засаг  даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталсан.  Шинэ хуулиар НИТХурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь  хэмжээг тогтоохоор заасан.  Иймд хуулийг хэрэгжүүлэх, баталсан журмыг мөрдүүлэх зорилгоор энэхүү асуудлыг өргөн барьж байгааг онцлон хэллээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас гаргасан журмын дагуу дүрэм зөрчиж зогссон автомашиныг ачиж журамлах, дугуй түгжих арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээрх 80 гаруй зориулалтын чирэгч, ачигч автомашин бүхий 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байгаад 8 сараас  түр зогсоосон. Замын хөдөлгөөний түгжрэл, саатал нь иргэдийн бухимдал үүсэх олон талын шалтгаан болж байна. Мөн автомашиныг нь хааж зогссон болон замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг иргэдийн хүсэлтийн дагуу холдуулах шаардлага үүсдэг гэж тайлбарлав.

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав.  Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.  Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар  тогтоолоо.  Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Kameraar neg torgono zamiin tsagdaa ni hudulguunuu zohitsuulahgui topgohoo bodno dugaariin hyzgaarlalt hiine odoo tegeed ymar unetei achdag yum be unen daramttai bn mongolchuudaa jolooch naraa hotiin darga batuul buyu zamiin tsagdaagiin gazariin dargaiig
2015/12/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment