“Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэгчлэн сар шинийн баяраар иргэд хоол хүнсээрээ дамжуулан маш их хэмжээний илчлэг цуглуулдаг. Жирийн үеэс хоёр дахин их илчлэгийг хоногт авдаг гэж тооцвол сар шинийн гурван хоногт олон төрлийн хоол хүнс хэрэглэснээс болж ходоод маш их хямарч, ядардаг. Мөн баярын өдрүүдээр бууз, нийслэл салат, сүүтэй цай, чихэр шоколад гэх мэт янз бүрийн хоол хүнсийг хольж иддэг учраас таргалалт яах аргагүй үүсдэг. Тиймээс таргалахгүй,өөрийнхөө биеийн жинг хэвийн байлгахад тань туслах үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.
- БУУЗ 1 ШИРХЭГ 50-120 ккал
- НИЙСЛЭЛ САЛАТ 1 ТАВАГ 200 ккал
- СҮҮТЭЙ ЦАЙ 1 АЯГА 60 ккал
- АЙРАГ 1 АЯГА 200 ккал
- ХИАМ 3 ЗҮСЭМ 100 ккал
- ХИЙЖҮҮЛСЭН УНДАА 1 АЯГА 105 ккал
- ЧАНАСАН МАХ 1 ХЭРЧИМ 54 ккал
- ААРУУЛ 1 АТГА 125 ккал
Монгол хүний нэг өдөрт авах ёстой илчлэгийн дундаж хэмжээ нь эрэгтэй хүн 2200 ккал, эмэгтэй хүн 2100 ккал авч байх ёстой. Гэтэл Цагаан сараар эрэгтэй хүн нэг айлд нэг цагийн дунджаар 1100 ккал авдаг бол эмэгтэй хүн 1 айлд нэг цагийн дунджаар 800 ккал илчлэг авдаг.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №1
Өглөө гэрээс гарахдаа 1 литр орчим бүлээн халуун ус цүнхлэх хэрэгтэй. Айлаас айл руу явж байх замдаа 1 аяга орчмыг уух. Ингэснээр их хоолыг шингэхэд тусалж, биеийг цэвэрлэдэг.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №2
Баярын ширээн дээр тань лууван, байцааны салат заавал байх ёстой. Хэрвээ та гэртээ цагаан сар хийдэггүй бол аав, ээж, эмээ, өвөөгийндөө заавал эдгээр салатыг бэлдэж өгөөрэй. Энэ салат нь буузны шингэцийг түргэсгэж, биеэс саадгүйгээр түргэн гадагшлуулах нөлөө үзүүлдэг байна.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №3
Нийслэл салат, хиам нь шингэцийг улам удаашруулдаг. Тиймээс түүхий ногооны зууш болон чавганы цайг хэрэглэвэл хоол шингэх үйл явцыг хурдасгах болно.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №4
1 айлд 2-3 бууз зарчмыг баримтлаарай. Энэ нь 400 ккал юм. Өдөрт 20 бууз идэхэд 2300 ккал болно. Энэ бол 500гр таргалах нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Тэгэхээр орох айл тань олон байх тусмаа идэх буузны тоогоо багасгаснаар таргалахаас сэргийлж чадна.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №5
Хамгийн гол мөрдөх ёстой зарчим нь та эдгээр баярын өдрүүдэд Сахар+Хоол гэсэн холимогийг нэг дор идэж болохгүй. Бууз+ундаа, салат+чихэр гэх мэт. Энэ нь целлюлит үүсгэдэг хамгийн гол холимог учраас чихэрлэг зүйлийг идмээр бол хоолноос 2 цагийн зайтай идээрэй. Хамт идвэл таргална гэдгийг анхаараарай.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №6
Орой гэртээ ирээд үргэлжлүүлж идэж болохгүй. Харин 1 нимбэгний шүүсийг шахаад 1 аяга бүлээн халуун усанд хийгээд уух хэрэгтэй. Ингэснээр өдрийн турш идсэн хоолны холестрин судасны хананаас хөөгдөн гадагшилна.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №7
Хэвийн боов нь маш их хэмжээний сахар+тос+гурил гэсэн холимог байдаг. 1 ширхэгийг идэхэд 2 өдрийнхөө 2000 ккалыг 1 дор авна. Энэ өдрүүдэд таргалмааргүй байгаа бол хэвийн боовыг хар талх, хөх тарианы боовоор солих хэрэгтэй.
ЦАГААН САРААР ТАРГАЛАХГҮЙ БАЙХ АРГА №8
Цагаан сар дууссаны дараа шинийн 4-5-наас эхлэн ногоотой шөл таны хамгийн сайн найз болно. Дор хаяж 7 хоног ногоотой шөлөөр хооллосноор бууз идэж таргалах байсан аюулаас аврагдана гэсэн үг юм.