Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцжээ.
Ингээд шилдгүүдийг танилцуулья:
Эрэгтэй:
- Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 133 оноогоор
- Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 132 оноогоор
- Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.
Эмэгтэй:
- Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 228 оноогоор
- Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн. 118 оноогоор
- Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн. 95 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.
Дасгалжуулагч:
- Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. 137 оноогоор.
- Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. 99 оноогоор.
- Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 93 оноогоор тус тус шалгарлаа.
2015 оны Монголын спортын шилдгүүдийг спортын 97 сэтгүүлчийн саналаар тодрууллаа.