8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоног дуудлага худалдаагаар найман сая төгрөгт хүргэв

2017-03-17 07:30:00

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө.ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтсаж өрсөлдсөн. Халз тулааны үеэр Олимпийн алт, мөнгө медальт Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр кимоног дуудлага худалдаагаар Отгонбат гэдэг залуу 8 сая төгрөгт үнэ хүргэж авлаа. Мөн  Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэн дэх анхны олимпийн мөнгөн медалийн эзэн, МУГТ Д.Сумьяагийн кимоног 3,7 сая төгрөгөөр Төмөрбаатар гэдэг залуу дуудлага худалдаагаар авч эзэмшигч болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл