4o
Улаанбаатар хот
mobile menu

Газар өмчлүүлэх бүртгэл дахин хойшлогдлоо

2015-12-28 12:29:00

Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч ирэх лхагва гариг буюу энэ сарын 30-ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлж байна. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment