10o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлээс 2000 хүүхдийг баярлууллаа

2015-12-28 15:34:00

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.   Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж, авьяаслаг багачууд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment