8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвхөн танд: Аз жаргалтай болох их энгийн

2017-03-26 14:20:00

Таныг аз жаргалтай болгодог тэр зүйлээс буруу газраас хайгаад байгаа юм биш биз дээ. Аз жаргалтай болгодог тэр зүйл танд бий. Эрхэм уншигч таны амралтанд зориулж аз жаргалтай болгох энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөг хүргэе. 

Унтах

Нойр гэдэг зүйл таныг аз жаргалтай тайван байхад хамгийн их нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү. Учир нь нойр муутай явахад кортизол буюу таныг уурлуулах бодис ихээр ялгардаг. Иймд нойр сайн авах нь чухал .

Тэврэлт

Инээдтэй сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ өглөө хайртдаа тэврүүлээд гарсан өдөр бусад өдрүүдээс жаргалтай, үр бүтээлтэй байдгийг эрдэмтэд нотолжээ. Найз залуу, бүсгүй байхгүй бол сайн найзтайгаа тэврэлдээрэй. Энэ бол бие организмыг идэвхжүүлж сэргээдэг хамгийн чухал зүйл

Талархлын үгс

Энэ дэлхий өнөөг хүртэл оршин тогтнож байгаагийн нэг үндэс бол талархлын үгс байдаг. Тиймээс та яг одоо үзэг цаас аваад баярлаж байгаа хүндээ талархлаа илэрхийл, утасдаад үз. Та өөрөө ч өрөөлийг ч аз жаргалаар дүүргэх болно. Эелдэг бай. Энэ бол эерэг энергийн урсгал.

Утсаар оролдох

Хүмүүс уур нь хүрсэн үедээ 80 хувь нь утсаараа оролддогийг тогтоожээ. Утсан дахь дүрс бичлэг, дуу, зургуудаа үзээд сэтгэл тайвширдаг болохоор л тэр. Магадгүй та ч бас сүүлд ирсэн сэтгэл хөдөлгөм захиа зургуудаа үзэж болох юм.

Бүжиглэх нь хамгийн үр дүнтэй сэтгэл сэргээж тайвшруулах дасгал юм.  Ингэснээр та аз жаргалтай болно.

Сайхан зүйл мөрөөд

Сайхан зүйл хүсч мөрөөдөх нь таныг үргэлж урагш тэмүүлүүлж байдаг. Тиймээс үргэлж гэрэл гэгээтэй бүхнийг мөрөөдөж, өөдрөг байгаарай. Хөгжим сонс

7 хоног болгон өөрт тань сайхан мессэж бүхий дуу ирэхээр утсандаа тохиргоо хий. Тэд таньд инээмсэглэ, өөдрөг бай гэсэн үгсийн хамт сэрүүлэг болж ирэх болно. Харин тэр дуугаа сонсмогц та өөрийн эрхгүй баярлаж, сэргэнэ. 

Ус сайн уу

Ус сайн ууж хэвшвэл таны оюун санаа сэргэг сэргэлэн болдог. Ажил дээрээ ус их уудаг хүмүүсийн бүтээмж өндөр байдгаас гадна хурдтай байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

7 хоногт ядахдаа нэг удаа найз нөхөдтэйгээ уулз

Дотны найз нөхөдтэйгөө уулзаж, элдэв зүйл ярьж инээсний дараагийн 7 хоног бүхэлдээ урам зориг, хийж бүтээх эрч дүүрэн байдаг гэнэ. Ажил, гэр бүл болон нийгмийн стрессээс ангижрахын тулд дотны хүмүүстэйгээ уулзахыг сэтгэл зүйчид санал болгодог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment