8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ ёкозүна Кисэносато дахин түрүүллээ

2017-03-27 13:15:00

Тэмцээний сүүлийн өдөр 13 даваа, нэг унаатай явсан манай озэки Тэрүнофүжи, шинээр ёкозүна болсон Кисэносато нар учраа таарсан юм. Шинэ ёкозүна 12 даваа, хоёр унаатай явсан бөгөөд Тэрүнофүжиг өвдөг шороодуулснаар хоёр бөхийн даваа унаа тэнцлээ.

Улмаар нэмэлт барилдаан хийхэд Тэрүнофүжи атга дүүрэн барьц аваад дэвжээний зах руу шахсан ёкозүна Кисэносато дагуулж мушгиад давлаа. Ийнхүү шинээр ёкозүна цол хүртсэн Кисэносато жинхэнэ аварга гэдгээ харуулан 13 даваа хоёр унаатай түрүүллээ. Мөн 16 жилийн дараа хоёр башё дараалан япон бөх түрүүлсэн амжилтыг давтаж байна. Манай хоёр аварга Харүмафүжи, Какарюү нар тэмцээнийг 10 даваатайгаар тэмцээнийг дуусгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин зочин
Кисэносатод баяр хүргэе. Ган-Эрдэнийг бурхан гэсгээчихлээ. Ган-Эрдэнэ ялсан бөхөө дахин түлхэж ёозгүйтээд л, давчихаад хөмсөг зангидаад л. Бэртэлтэй бөхийг дийлсэнгүй. Овилготой бай. Юм учиртай шүү.
2017/03/27 202.179.31.124
aa
Gan erdene archaagui hog neg garn gemteltei bhad davj chadahgui Ama ugn bolgoj ogsonshdee tiim bolomjiig ashiglaj chadahgui hohi ni
2017/03/27 202.179.16.49