8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхтунгалаг: Давс орлуулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой

2017-06-06 12:54:00

Бид өдөр тутамдаа давс хэрэглэдэг. Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл аж төрөхөд тустай. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грам орчим, хүүхэд нэг граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай байдаг аж. Гэтэл манай улсын нэг хүн хоногт авах давсны хэмжээгээ хэтрүүлж хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс болж аливаа өвчин эмгэг тусах, цаашлаад амь насаа алдах шалтгааны нэг болжээ.  Тиймээс давсны зохистой хэрэглээ болон түүнийг хор уршгийн талаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны шинжилгээний ажилтан, доктор Б.Энхтунгалагтай ярилцлаа.

-Давсны хэрэглээ мэдлэг, мэдээлэл хандлагын долоо хоног тохиож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн сайдын 2015 оны 494 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан давсны хэрэглээг бууруулах стратегид тусгасны дагуу хүн амын давсны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийн долоо хоногийг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт болдог. 2017 оны давсны талаарх мэдлэг, мэдээллийн долоо хоног энэ сарын 27-ноос ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ давсны хэрэглээтэй холбоотой үүсч байгаа өвчин эмгэгүүд тархалт, үүнтэй холбоотой нас баралтын тоо буурахгүй байгаа учраас энэ долоо хоногийг зохион байгуулдаг болсон. ДЭМБ-ын 2013 оны тайлангаас харахад зүрх судасны өвчнөөр нас барах хүн 2030 гэхэд урьдчилсан байдлаар 23 сая, 2050 он гэхэд 50 тэрбумад хүрнэ дүн мэдээлэл гарсан.  Мөн 2010 онд дэлхий дээр давс хэтрүүлэн хэрэглэсэн 1,7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан. Үүнээс харахад давсны илүү хэрэглээ их байгаа юм. Тиймээс жил бүр давсны хэрэглээ, мэдлэг мэдээллийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлж үүнтэй холбоотой мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, таниулах, зохистой хэрэглээг сурталчладаг.

-Манай улсын хүн амын дунд давсны хэрэглээ өнөөдрийн байдлаар хэр байна вэ. ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс нэг дахин их гэж сонссон юм байна?

Судалгаанаас авч үзэхэд нэг хүн хоногт 11,1 грамм давс хэрэглэдэг нь тогтоогдсон Зарим бүс нутагт 13-15 грамм байна.  ДЭМБ нэг хүн хоногт 5 ба түүнээс дээшгүй хэмжээний давс хэрэглэх ёстой гээд тусгаад өгчихсөн байдаг.

-Монголчууд давс их буюу хэтрүүлж хэрэглэж байна гэдэг нь нотлогдчихсон. 2011-2012 онд ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Мянганы сорилын сан хамтраад Монгол хүний давсны хэрэглээг тодорхойлох судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд Улаанбаатар хот, дөрвөн бүсээс 25-64 насны 1040 хүнийг авч судалсан. Судалгаанаас авч үзэхэд нэг хүн хоногт 11,1 грамм давс хэрэглэдэг нь тогтоогдсон. Зарим бүс нутагт 13-15 грамм байна.  ДЭМБ нэг хүн хоногт тав ба түүнээс дээшгүй хэмжээний давс хэрэглэх ёстой гээд тусгаад өгчихсөн байдаг. Энэ нь өдөрт идэх бүхий л хоол хүнснээсээ авах хэмжээ. Судалгаанд хамрагдсан арван хүн тутмын найм нь буюу 83,3 хувь нь таван граммаас их хэмжээтэй давс хэрэглэдэг гэсэн үзүүлэлт гарсан.  Энэ нь давсны хэрэглээ их байгааг харуулж байна. 

-Давсны хэрэглээ ихэдсэнээр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Давсны хэрэглээ ихэдвэл хүний эрүүл мэндэд маш хортой. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно.  Дэлхий дээр зүрх судасны өвчнөөр 1,7 сая хүн нас барж байгаа нь цэвэр давс хэтрүүлж хэрэглэсэнтэй шууд холбоотой. Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна. Мөн давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэдэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай хэрэгтэй. Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон байдаг. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ нилээд өндөр. Энэ нь цаг бусын нас баралтад их нөлөөлж байна. Нэг хүний хоногт авч байгаа давсны 90 хувь нь бөөрөөр дамжиж гадагшладаг. Бөөр хоногтоо таван грамм давс шүүж, ялгаруулах чадвартай. Гэтэл хүн нэг хоногт энэ хэмжээнээс илүү их давс хэрэглэсэн тохиолдолд бөөр ачааллаа дийлэхгүй. Үүнээс үүдэж бөөр өвдөх, бөөрний эмгэг өвчлөлүүд бий болдог. 

Эдгээр 300 хүнсний бүтээгдэхүүний 83,6 хувь нь олон улсын стандартад заасан хэмжээнээс давс их байсан. Олон улсын стандарт гэдэг нь 100 граммдаа 0,1-0,3 байх жишээний. Их гэвэл 0,3-0,6 байхаар тусгаж өгсөн байдаг. 0,1-ээс доошоо байвал давс багатай, 0,3-0,6 дундаж, 0,6-аас дээш байвал их давстай гэж үздэг.

-Бидний өдөр тутамд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дотор хамгийн их давсны агууламжтай бүтээгдэхүүн юу байна вэ?

-Олон улсын судалгаанаас үзэхэд нэг хүн хоногт авах давсны хэмжээнийхээ 70 гаруй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс авдаг. 12 хувийг байгалаасаа үлдсэн хувийг нь гэртээ хийх буй хоолноос авдаг. 2011-2012 онд хийсэн давсны хэрэглээний судалгаанд 30 нэр төрлийн 300  гаруй бүтээгдэхүүний давсны агууламжийг судалж үзсэн. Үүний 87 хувь нь дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн сонгосон. Эдгээр 300 хүнсний бүтээгдэхүүний 83,6 хувь нь олон улсын стандартад заасан хэмжээнээс их давстай байсан. Олон улсын стандарт гэдэг нь 100 граммдаа 0,1-0,3 байх жишээний. Их гэвэл 0,3-0,6 байхаар тусгаж өгсөн байдаг. 0,1-ээс доошоо байвал давс багатай, 0,3-0,6 дундаж, 0,6-аас дээш байвал их давстай гэж үздэг. Нөөшилсөн, утсан мах, даршилсан ногоо, бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн ялангуяа талх, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн давс ихтэй байна.

-Насанд хүрсэн хүн бага насны хүүхэд хоёрын хоногт авах давсны хэмжээ харилцан адилгүй байх. Бага насны хүүхэд хоногт хэр хэмжээний давс хэрэглэвэл зохилтой вэ?  

-Ерөнхийдөө хэмжээ нь өөр өөр байна. 6-12 сартай хүүхдийн нэг хоногт авах давсны хэмжээ нэг граммаас хэтрэхгүй байх ёстой.6-12 сартай хүүхэд нэг грамм, 1-3 настай хүүхэд хоёр грамм давс авах хэмжээтэй байна. Бага насны хүүхдийн давсны хэрэглээ гэж тусгайлан судалсан судалгаа одоогоор байхгүй байна. Хоёр хүртэлх насны хүүхдүүдэд тусгай хоол хийж өгдөг учраас давсны хэрэглээ бага байна. Харин амьдарлын практикаас гурваас дээш настай хүүхдүүд гэр бүлийн нийтлэг хоолонд орчихдог учраас насанд хүрсэн хүнтэй адил хэмжээний давс хэрэглэж байна. Яагаад гэвэл гэр бүлийн хэрэгцээнд хийсэн нийтлэг хоолноос хүүхдэд аягалахдаа тусад нь давс хийж өгнө гэсэн зүйл байхгүй. Тиймээс адилхан том хүн шиг давс хэрэглэж байна гэсэн үг. 

-Хоолны давс оруулах хүсний бүтээгдэхүүн гэж байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Лимон, Цагаан гаа, Сонгино, Сармис, Яншуй, Чинжүү, Базила зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд хоолны давсыг оруулах хүнсний бүтээгдэхүүн бол өгдөг. Яагаад гэвэл манай монголчууд мах чанаж идэхдээ давс их хэрэглэж амталж иддэг. Үүнийхээ оронд чанасан махаа бага зэргийг лимоны шүүсээр амтлавал исгэлэн амт орж давс хэрэглэх шаардлагагүй болдог. Үүнээс гадна бусад хоолны давсдавс оруулах бүтээгдэхүүнүүд мөн адил үйлчилгээтэй байдаг. Давс орлуулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой

-Давсыг хэрхэн зөв зохистой хэмжээнд хэрэглэх вэ. Манай уншигчидад  хандаж бяцхан зөвлөгөө өгнө үү?

-Давсыг зөв зохистой хэрэглэх хамгийн энгийн арга нь давс бага орсон бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Үүний дараа сонгосон хүнсний бүтээгдэхүүн дээр байгаа давсны харьцаа, хэмжээг сайтар шалгаж, харж авах ёстой. Дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь цайгаа давсгүй ууж сурах хэрэгтэй. Эхний удаадаа шууд давсгүй ууж хэрэглэнэ гэдэг хэцүү. Тиймээс маш бага хэмжээгээр давсны хэрэглээгээ багасгаж явсаар байгаар сүүлдээ давсгүй хэрэглэж сурна. Давсгүй цай, давс багатай хоол хэрэглэж сурахад хоёр сарын хугацаа ордог. Энэ хугацаанд тухайн хүн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл аж төрөл, цаашлаад эрүүл мэндийн төлөө давсны хэрэглээгээ багасгаж сурах хэрэгтэй. Ялангуяа манай эзэгтэй нар үүнийг илүү анхаарах хэрэгтэй. Манайхан хоолонд янз бүрийн амтлагч маш ихээр хэрэглэдэг. Энэ нь буруу. Хоолонд амтлагч хэрэглэхгүй байхыг зөвлөе. Гэх мэтчлэн их энгийн зүйлнээс давсны хэрэглээгээ бууруулах, зөв зохистой хэрэглэх бүрэн боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл