8o
Улаанбаатар хот
mobile menu

Чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан болно

2015-12-29 08:13:00

Өнөөдөр Бөхийн өргөөнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус барилдаанд МҮБХ-ноос албан ёсоор гаргасан 2015 оны цагаан сараас энэ сарын 20-ны өдрийн хооронд болсон Баянзүрх хайрханы хишиг барилдаан хүртэлх 22 барилдааны чансаагаар шалгарсан 128 бөх зодоглох юм. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл